Улсын үзлэгт УИХ-ын Тамгын газар тэргүүллээ
2019 оны VI-XII сард орон даяар зохион байгуулагдсан Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт нийт 5442 байгууллага хамрагджээ. Эдгээрээс 172 байгууллагад улсын үзлэг зохион байгуулах Төв комисс үзлэг, шалгалт хийсэн байна.

















