Н.Номтойбаяр: Би өөрийгөө хууль зөрчөөгүйг нотолно
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор УИХ-д хүргүүлээд байгаа. Өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чуулганы хуралдаанд ирсэн байна. Түүний баруун нүд хөхөрсөн байлаа. УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж, түүнд холбогдох асуудлыг хэлэлцэх гэж байгаа аж. Бүлгийн хуралдааны өмнөхөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


















