Ийнхүү хууль батлагдсанаар өндөр настны, халамжийн, тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэврийн зээлтэй нийт 231 мянган иргэний 6 сая хүртэл төгрөгийн зээлийг төрөөс нэг удаа төлөх юм. Тэтгэвэр барьцаалан банкнаас зээл аваагүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалж гаргах үнэт цааснаас 1 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэтэй үнэт цаас эзэмшүүлнэ.
Үнэт цаасыг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гаргана. Мөн иргэн жилд 1 удаа 6 сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй байх юм.