Засгийн газар: Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээгүй. Ахлах ангийн сурагчдын амралтыг бага ангийнхны нэгэн ижил нэгдүгээр сарын 8-аас эхлүүлэх асуудлыг судалж байна" гэлээ.



















