Л.Мэнд-Амар дарга төслийн мөнгийг өөр рүүгээ шилжүүлэн авсан уу
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 30 гаруй төсөл хөтөлбөрүүд гадаадын зээл тусламжийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх төсөл юм.















