АТГ-ын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа
Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймаг болон тус аймгийн Зүүнбүрэн, Ерөө, Хүдэр сумдуудад ажиллаж дээрх байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, төрийн үйлчилгээний нөхцөл байдал, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүд, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаатай танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан үзсэн байна.














