Сургалтын эмнэлэг жилд 192 мянган хүнд үйлчилнэ
Уулзалтаар өнөөг хүртэлх төслийн хэрэгжилтийн явцын талаар харилцан санал солилцож тулгамдаж буй асуудал, ялангуяа эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, эмнэлгийг ашиглалтад оруулахад чиглэсэн бэлтгэл ажлууд, хүний нөөц бүрдүүлэлт зэрэг өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх япон маягийн менежменттэй эмнэлгийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай асуудлуудын талаар ярилцлаа.


















