Гурван хүүхэд тутмын хоёр нь шүд цооролттой

Гурван хүүхэд тутмын хоёр нь шүд цооролттой

Энэ тухай “Инээмсэглэл” шүдний эмнэлгийн их эмч Б. Оюунжаргал “Хүүхдийн хэрэглэж байгаа хүнс нь идэхэд хялбар зөөлөн байхаас гадна янз бүрийн чихэрлэг зүйлс агуулагдах болсон. Тухайлбал, янз бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, нүүрс хүчил ихтэй хоол хүнс хэрэглэдэг болсноос амны хөндийн хүчиллэг орчин тогтворгүй болж байгаа юм. Ийнхүү хүчиллэг байдал давамгайлахаар хүүхдийн шүдний паалан хэврэг болдог. Энэ  нь шүд цоорлын гол шалтгаан. Тиймээс хүүхдэдээ байнга чихэрлэг зүйл, хийжүүлсэн ундаа хэрэглүүлдэг бол одоогоос зөв зохистой хооллолтыг эрхэмлээрэй” гэсэн юм. Ялангуяа бага наснаасаа зөв хооллож, шүдээ цэвэрлэж хэвшсэн хүүхдүүд ирээдүйд олон эрсдэлээс өөрийгөө хамгаалах юм.

Дэлгэрэнгүй
Орон нутгаас хүнсний мах нийлүүлэлтэд шалгалт хийжээ

Орон нутгаас хүнсний мах нийлүүлэлтэд шалгалт хийжээ

Хяналт шалгалтын явцад хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээнд хоногт 25-30 тонн малын мах нийлүүлж байна. Үүнээс мал эмнэлгийн гэрчилгээ авсан боловч гэрчилгээг улсын байцаагчаар баталгаажуулаагүй 5 зөрчил илэрснийг холбогдох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулж ажиллажээ.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр таван ЛУУ давхцсан онцгой өдөр тохиож байна

Өнөөдөр таван ЛУУ давхцсан онцгой өдөр тохиож байна

Луу бол Дорнын зурхайн 12 амьтны тав дахь нь бөгөөд зурхайн тэмдгүүдийн цорын ганц домогт амьтан учраас хамгийн эрч хүчтэй, хүчирхэг амьтан гэж үздэг. Дорнын зурхайн дагуу жил бүр нь алт, ус, мод, гал, шороо гэсэн таван элементийн аль нэгтэй холбоотой байдаг. Цикл бүр 60 жилд нэг удаа давтагдах учраас модон луу жил 2024 онд эхэлнэ.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр луу өдөр, үс засуулахад тохиромжгүй

Өнөөдөр луу өдөр, үс засуулахад тохиромжгүй

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай  болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр нийслэлд 15-17 хэм дулаан байна

Өнөөдөр нийслэлд 15-17 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Дэлгэрэнгүй
Шадар сайд болон ОБЕГ-т шаардлага хүргүүлнэ

Шадар сайд болон ОБЕГ-т шаардлага хүргүүлнэ

Нийслэлийн Үйлдвэрний эвлэлүүдийн холбооноос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдол энэ он гарсаар нэг бус удаа гарсантай холбоотойгоор Шадар сайд болон ОБЕГ-ын удирдлагад шаардлага хүргүүлж, “Монгол Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

Дэлгэрэнгүй
Ц.Мянганбаяраас хахууль авсан албан тушаалтныг шүүнэ

Ц.Мянганбаяраас хахууль авсан албан тушаалтныг шүүнэ

Прокурорын байгууллагаас дөрөвдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд 228 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Дэлгэрэнгүй
Хүүхдийн 100 мянган төгрөг буусан үед хүчирхийллийн дуудлага нэмэгддэг гэв

Хүүхдийн 100 мянган төгрөг буусан үед хүчирхийллийн дуудлага нэмэгддэг гэв

Хүүхэд мөнгөний хэрэгсэл болоод байгаа юмуу даа. Засгийн газраас хүүхдийн мөнгөний журамд өөрчлөлт оруулсан. Хүүхдээ асраагүй байж хүүхдийнхээ мөнгийг аваад үрчихдэг. Тэгээд хүүхдээ асрамжийн газар болон түр хамгаалах байранд хаячихаад алга болчихдог. 

Дэлгэрэнгүй
Амиа алдсан алба хаагчийнхаа үр хүүхдийг Монголын төр, ОБЕГ хамгаалан түших болно

Амиа алдсан алба хаагчийнхаа үр хүүхдийг Монголын төр, ОБЕГ хамгаалан түших болно

Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж алтан амиа алдсан авран хамгаалагчийнхаа ар гэр үр хүүхдүүдийг Монголын төр, ОБЕГ хамгаалан түших болно.

Дэлгэрэнгүй
Хүчирхийлэл үйлдсэн туслах багшид ёсзүйн хариуцлага хүлээлгэнэ гэв

Хүчирхийлэл үйлдсэн туслах багшид ёсзүйн хариуцлага хүлээлгэнэ гэв

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Камерын өнгөрсөн хугацааны бичлэгүүдийг шүүж, олон нийтэд мэдээлнэ. Мөн туслах багш нарыг 45 хоногийн хугацаанд цахимаар бэлдсэний хор уршиг гарч байна. Бид тогтолцоогоор нь асуудлыг харж, шинэчлэлийг хийх шаардлагатай. Багш нарын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд анхаарч, удирдлагуудын ур чадварыг дээшлүүлнэ. Тухайн багш үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байна. Тухайн салбарын хувьд ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ" гэжээ. 

Дэлгэрэнгүй
Ш.Ганбаяр:Сэлбэ голын үерийн даланд 20 тэрбум төгрөг зарцуулахыг эсэргүүцнэ

Ш.Ганбаяр:Сэлбэ голын үерийн даланд 20 тэрбум төгрөг зарцуулахыг эсэргүүцнэ

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү өглөө мэдээлэл хийгээд бид голыг нь тохижуулж өгөх гэж байхад энэ оршин суугчид эсэргүүцлээ гэх зүйл ярьж байна. Нэг ч хүн эсэрүүцээгүй. Бидэнд ямар ч мэдээлэл алга.  Жишээ болгоё, хотын захиргаанд бид нэг бичиг өглөө. Гэтэл дотроо 20 нэгж, алба дамждаг. Тэгж байтал нөгөө бичиг нь хотоос дүүрэг рүү явчихдаг. Цаг хугацааг өнгөрөөгөөд л байна. Нэг хүний шүүгээнд байж байгаад хороонд очно. Тэндээс “Судалж байгаа” гэдэг хариу ирдэг. Ингээд сүүлд нь зохих хариуг өгсөн гэдэг. Үнэндээ бидэнд албан ёсоор ямар нэг ч хариу ирээгүй. Нэг ч хариу аваагүй шүү.

Дэлгэрэнгүй
Ногдол ашиг шаардсан иргэд халдлагад өртөж байна гэв

Ногдол ашиг шаардсан иргэд халдлагад өртөж байна гэв

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хувьцааг буцаан олго. Нас барсан иргэдийн хувьцаа хүчинтэй байгаа. Энэ хувьцааг нь үр хүүхдүүдэд нь өвлүүлж өгөөчээ. Улс төрийнхөн тэгэхгүй бол янз бүрийн байдлаар эргэлдүүлж мөнгө угаана шүү" гэлээ. 

Дэлгэрэнгүй
Дүүг минь тэтгэвэрт нь гаргачихсан байсан бол өнөөдөр амьд байх байлаа

Дүүг минь тэтгэвэрт нь гаргачихсан байсан бол өнөөдөр амьд байх байлаа

Өчигдөр Баянхошуунд байрлах “Миний" дэлгүүрийн агуулахад гарсан галын улмаас онцгойгийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тус алба хаагч Онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил ажилласан бөгөөд бага насны таван хүүхэдтэй байжээ.

Дэлгэрэнгүй
Хаврын адаг сарын шинийн нэгэн, дашнямтай сайн өдөр

Хаврын адаг сарын шинийн нэгэн, дашнямтай сайн өдөр

Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 9, Ангараг гараг. Билгийн тооллын 1, Шийдэм одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:14-19:33. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Дэлгэрэнгүй

"Онцгой" хариуцлагатай байх ёстой АЛБА хэчнээн алба хаагчаа галд өргөх вэ!!!

Хэчнээн хүний амь насаар наадаж байж үүрэг хариуцлагаа ухамсарлаж, сандал ширээнээсээ буух дарга нар бэ. Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга бригадын генерал Г.Ариунбуян, НОБГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нараас асуухад, хэзээ энэ бүхэнд хариуцлага хүлээх вэ. Алба хаагчдаа хэзээ иж бүрэн тусгай хэрэгцээт хувцас хэрэглэлээр хангах вэ, хэзээ аюулгүй ажил үүргээ гүйцэтгэдэг болох вэ. Ийм байдлыг чинь өдөр бүр харсаар байвал хэн ч энэ албанд хүүгээ, ханиа хүчин зүтгүүлэхгүй, хэн ч тангараг өргүүлэхгүй салбар болж хувирах вий дээ. 

Дэлгэрэнгүй
Өнөөдөр Нийслэлд бага зэргийн бороо орно

Өнөөдөр Нийслэлд бага зэргийн бороо орно

Өнөөдөр буюу энэ сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Дэлгэрэнгүй
Гал унтраахаар ажиллаж байсан нэг алба хаагч амиа алдав

Гал унтраахаар ажиллаж байсан нэг алба хаагч амиа алдав

Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч, гурван давхар байшин бүхэлдээ шатсан. Байшин дотор газ байсан учраас галыг бүрэн унтраахад хүндрэлтэй байгаа талаар албаныхан ярьсан билээ. Харин галын голомтыг тогтоохоор дөрвөн алба хаагч орсноос гурав нь гарч ирж, нэг нь гарч ирээгүй байна, хайж байна гэсэн мэдээллийг НОБГ-аас өгсөн. Тэгвэл тухайн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Дэлгэрэнгүй
НОБГ: Гурван давхар байшин бүхэлдээ шатсан, гал бүрэн унтраагүй

НОБГ: Гурван давхар байшин бүхэлдээ шатсан, гал бүрэн унтраагүй

НОБГ-ын дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан галын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Галыг унтраахаар 6 ангийн 29 автомашин 90 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Гал бүхэлдээ тархаж шатсан. Давхар бүрт шатах материал ихтэй. Одоо ч хүн орох боломжгүй ажиллаж байна. Хайгуулын ажиллагаа дуусаагүй байна. Манай дөрвөн албан хаагч галын хайгуул хийхээр орсон 3 нь гарч ирсэн. Мөн ажиллаж байсан хоёр алба хаагч хөнгөн бэртэл аваад эмнэлэг рүү явсан.

Дэлгэрэнгүй
Галыг унтраахаар ажиллаж байсан гал сөнөөгчдөөс хоёр нь угаартжээ

Галыг унтраахаар ажиллаж байсан гал сөнөөгчдөөс хоёр нь угаартжээ

Баянхошууны шинэ буудал дээрх “Миний сүлжээ” дэлгүүрийн агуулахад өглөө 10.00 цагийн үед гал гарсан. Галыг унтраахаар ажиллаж байсан хоёр албан хаагч угаартаж Цэргийн төв эмнэлэгт яаралтайгаар хүргэгджээ. 

Дэлгэрэнгүй
Баянхошууны

Баянхошууны "Миний сүлжээ" дэлгүүр шатжээ

Баянхошууны "Миний сүлжээ" дэлгүүр шатжээ.

Дэлгэрэнгүй