Комедиан Д.Амартүвшин намаа бүртгүүлж чадсангүй

Комедиан Д.Амартүвшин намаа бүртгүүлж чадсангүй

Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь хэсэгт “Улсын их  хурлын сонгуулийн санал хураалт болохоос 90 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүх хүлээн авахгүй бөгөөд энэ хуулийн 12.1, 13.1, 14.1-д заасан хугацаа түдгэлзэнэ” хэмээн заажээ. 

Дэлгэрэнгүй
Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

"Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой асуудлаар ҮАБЗ болон ҮХЦ-д гаргасан хүсэлтийн талаар Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд мэдээлэл хийнэ.

Дэлгэрэнгүй
Нийслэлд өдөртөө 7 хэм дулаан байна

Нийслэлд өдөртөө 7 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

Дэлгэрэнгүй
Замын-Үүд-Эрээн авто замын боомтыг 24 цагаар ажиллаж эхэллээ

Замын-Үүд-Эрээн авто замын боомтыг 24 цагаар ажиллаж эхэллээ

Өнөөдрөөс Замын-Үүд-Эрээн авто замын боомтыг 24 цагийн горимд шилжүүллээ. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Замын-Үүд-Эрээн авто замын боомтыг 24 цагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ. 

Дэлгэрэнгүй
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх хангагдахгүй байна гэв

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх хангагдахгүй байна гэв

Өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байна. Уг нь 3500 гаруй хүүхэд байсан бол жилээс жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа нь үнэн шүү. Салбарын сайд нар нь бидний асуудлыг авч хэлэлцэхгүй байгаад харамслаа. Өнөөдрийг хүртэл бидэнтэй хамтарч ажилласан ажил алга. Х.Булгантуяа сайд ямар ч асуудлыг хүлээж авдаггүй. Худлаа амбицладаг. Сайд болоод бүтэн нэг жил боллоо, ганц ч удаа бид нарыг хүлээж аваагүй. 

Дэлгэрэнгүй
Шашны зан үйл хийж байгаад гал түймэр тавьжээ

Шашны зан үйл хийж байгаад гал түймэр тавьжээ

Хан-Уул дүүрэг XX хороо, “Хөрш заан” хотхоны урд “Туул” голын бургасанд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр 19:57 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж иргэн Н шашны зан үйл үйлдэж бургасан дунд гал гаргасныг унтрааж аюулгүй болгожээ.  Мөн тухайн иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Дэлгэрэнгүй
Цаг агаарын нөхцлөөс болж МИАТ-ээс зөвлөмж гаргав

Цаг агаарын нөхцлөөс болж МИАТ-ээс зөвлөмж гаргав

Улаанбаатар хотод ойролцоогоор 2.2 см цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч байгаа тул орчигч Та бүхэн авто замын түгжрэлийг тооцон анхаарал болгоомжтой явж, нислэгийн хуваарьт цагаас 2-3 цагийн өмнө Чингис Хаан олон улсын нисэх буудал дээр хүрэлцэн ирэхийг анхаарна уу хэмээн МИАТ-ээс зөвлөмж гаргажээ. 

Дэлгэрэнгүй
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас эрчимтэй хайлж, гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус, булаг гаран, халиа тошин үүсэж, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл өндөр байна. Үүнтэй холбоотойгоор есөн дүүргийн 59 хорооны 28,074 айл өрхөд шар усны үерээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт сэрэмжлүүлэг хүргэлээ.

Дэлгэрэнгүй
Зурхай:Хөхөгчин хонь өдөр, үс засуулахад сайн өдөр

Зурхай:Хөхөгчин хонь өдөр, үс засуулахад сайн өдөр

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр олон улсын инээдмийн баярын өдөр

Өнөөдөр олон улсын инээдмийн баярын өдөр

Энгийнээр ойлговол дөрөвдүгээр сарын нэгэн нь бие биенээ гэмгүй сайхан хуурч, тоглоом наргиа хийж баясан цэнгэдэг зугаатай өдөр юм. Энэ өдөр та гэмгүй сайхан наргин цэнгэж инээн хөгжиж өнгөрөөвөөс инээдмийн баярыг утгаар нь тэмдэглэж байна. Харин өдөржингөө бусдад хууртаж өнгөрүүлбэл “Маанагуудын баяр”-ын өдрийг санаачлан тэмдэглэгч болж ч мэднэ.

Дэлгэрэнгүй
Улаанбаатарт өнөөдөр зөөлөн цасан шуургатай

Улаанбаатарт өнөөдөр зөөлөн цасан шуургатай

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Ялимгүй хур тунадас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

Дэлгэрэнгүй
Ирэх долоо хоногт нойтон цас орно

Ирэх долоо хоногт нойтон цас орно

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +18…+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Дэлгэрэнгүй
82 настай эрэгтэй сураггүй алга болоод 3 сар болов

82 настай эрэгтэй сураггүй алга болоод 3 сар болов

Тодруулбал, Завхан аймаг, Алдархаан сум. Алдар багийн ‘’Зүүн хайрхан’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 30 км, сумын төвөөс зүүн зүгт 12 км/-т Иргэн Г нь 2023.12.09-ний өдөр тус сумын Алдар багийн “Баруун хайрхан” гэдэг газар айлд хонож байна гэж мэдэгдсэнээс хойш сураггүй байгаа тухай дуудлагыг 2024.03.25-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан. 

Дэлгэрэнгүй
Багш нарын цалинг нэмж болно, чадварыг нь дээшлүүлэхэд анхаараач

Багш нарын цалинг нэмж болно, чадварыг нь дээшлүүлэхэд анхаараач

Түүнчлэн багш нарын цалин мэргэжлийн зэргээр нь 10-20 хувь, ур чадвараар нь 5-25 хувь, ажилласан жил тутамд нь 1 хувь, орон нутгийн нэмэгдэл 8-10 хувь нэмэгдүүлж олгодог болсон. Орон нутгийн багш нар хангалттай цалин хөлс, урамшуулал авч байна. Хөдөө орон нутагт хамгийн өндөр цалинтай хүн бол багш байгаа. Цалингийн хэрээр нь тэд нараас чадвар нэхэх ёстой бусуу. Сургалт муу, элсэлтийн шалгалтад бэлтгэсэн хүүхдүүд нь мэдлэггүй муу байвал үүний хариуцлгагыг хэн хаана хүлээх ёстой вэ?

Дэлгэрэнгүй
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарч байна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарч байна

Харин зургаадугаар сарын 1-нд бага бүлгийн, 08-нд дунд бүлгийн, 15-нд ахлах бүлгийн дөрөвдүгээр улирлын амралт эхлэх хуваарьтай байна. 

Дэлгэрэнгүй
Алтны хүдэр боловсруулахад мөнгөн ус хэрэглэхийг хориглосон

Алтны хүдэр боловсруулахад мөнгөн ус хэрэглэхийг хориглосон

Монгол Улс мөнгөн усны хэрэглээг бууруулах, бүр мөсөн хориглох, ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах, хүрээлэн буй байгаль орчин, хөрсийг бохирдуулахгүй байх үүднээс “Мөнгөн усны Минаматагийн конвенцийг соёрхон батлах тухай” хууль батлан хэрэгжүүлж эхэлснээр Ази тивээс уг конвенцид нэгдсэн анхдагч улсуудын нэг болсон юм. Түүнчлэн алтны хүдэр боловсруулахад мөнгөн усыг бүр мөсөн хориглоод байгаа билээ. Өөрөөр хэлбэл, алтыг угааж гаргаж авахад мөнгөн ус хэрэглэх нь хоцрогдсон технологи гэж дэлхий нийтээрээ үздэг болжээ. 

Дэлгэрэнгүй
Өнөөдрийн зурхай: Хар луу өдөр

Өнөөдрийн зурхай: Хар луу өдөр

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн гэжээ. 

Дэлгэрэнгүй
Нийслэлд өдөртөө 0 градус дулаан байна

Нийслэлд өдөртөө 0 градус дулаан байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна

Дэлгэрэнгүй
Уран зохиол, дуу хөгжмийн хичээлийг хасаагүй гэв

Уран зохиол, дуу хөгжмийн хичээлийг хасаагүй гэв

Тэгвэл энэ мэдээлэлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн лого тэмдгээ тавьж байгаад ийм худлаа мэдээлэл оруулж, бүхэл бүтэн боловсролын салбарын бодлогыг харлуулах нь ёс зүйд нийцэхгүй. Доорх хичээлийг хөтөлбөрөөс хассан гэх эх сурвалж, баримтаа тавь. Байхгүй бол залруулга хийх ёстой шүү.  Улстөрч.мн хэвлэл, мэдээллийн байгууллага цуурхал тараагч. Сенсаац хөөгч байх ёсгүй” гэсэн байр суурийг илэрхийлжээ. 

Дэлгэрэнгүй
Орон даяар гамшгийн дуут дохиог дуугаргалаа

Орон даяар гамшгийн дуут дохиог дуугаргалаа

Орон даяар өнөөдөр 16.00 цагт гамшгийн дуут дохиог дуугаргалаа. Дуут дохио дуугарангуут иргэд ажлын байрнаасаа гарч, болзошгүй аюул осол болсон тохиолдолд өөрийгөө хэрхэн хамгаалах талаарх сургуулилалтыг хийлээ.

Дэлгэрэнгүй