Аллага болгоныг өндрөөс унасан болгоод хэргийг хаах вий дээ гэв
Шүүх шинжилгээний төв дотор олон шинжээч шүгэл үлээж байгаа шүү. Маш олон ноцтой баримтуудыг мэдэж байгаа юм билээ. Энэ төмөр дээр аль хэдийн шинжилгээ хийгдэж, цус илэрсэн гэдгийг мэдэж авсан. Мөн ар гэрийнхэнд нь мэдэгдэхгүй талийгаачийн цогцсыг гаргаж ирээд ёс бусаар шинжилгээ хийчихсэн байгаа юм билээ. Хумснуудыг нь авахдаа зүүн гарын долоовор хурууны хумс байхгүй. Хумс тус бүрээс нь холимог буюу 2-3 хүний эрэгтэй ДНК илэрсэн. Энэ бол ноцтой хөдлөшгүй баримт. Яагаад амь нас алдсан хүний хумснаас 2-3 хүний ДНК илрээд байгаа юмбэ. Тиймээс тухайн үед хамт байсан хүмүүсийг нь сэжигтнээр татаад шалгаад өгөөчээ.











