Өнөөдөр, маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр хална
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +27...+29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +27...+29 градус дулаан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ганга нуурыг хамгаалан сэргээх нэгдүгээр шатны төслийг эхлүүлсэн. Тэгвэл энэ онд байсан бөгөөд Ганга нуурыг хамгаалан сэргээх хоёрдугаар шатны төслийг эхлүүлж байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Өнгөрсөн оны зургадугаар эхлэн 27 их, дээд сургуулийн сургалт эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоод байна. Мөн сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн 1293 хөтөлбөр хүчингүй болгож сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөөс хассан, нэгдэж нийлсэн сургуулийн хөтөлбөрийн давхардлыг арилгаж тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгосон.
Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмж, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ цэцэрлэгүүд болон тэдгээрийн өргөтгөлийн барилга угсралт, тохижилтын ажлуудыг хийж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны 22 дугаар цэцэрлэгийн төв салбарт хоёр давхар өргөтгөлийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.
Прокурор өнгөрсөн сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 379 удаа танилцаж, 10 шалгалт, 1 судалгаа хийлээ.
“Маяти” загварын ачааны автомашин шатаж, гал түймэрт 32, 34 настай хоёр эрэгтэй хүн түлэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу долдугаар сарын 31-ээс наймдугаар сарын 06-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд 72 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх, хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх, замын хөдөлгөөний ид ачааллын үед зохиомол түгжрэл үүсэхээс сэргийлэх үүднээс зам тээврийн ослын дуудлагад ажиллах албан хаагчийг цахилгаан скүүтерээр хангах ажил үргэлжилж байна.
Онцгой байдлын байгууллагад Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Туул” голын салаанд нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлт тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 08 дугаар сарын 06-нд иржээ.
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Тээл гэдэг” газар 08 дугаар сарын 05-ны өдрийн 20:40 цагийн орчимд утсаар ярихаар уул руу гарсан хүмүүс аянганд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Өнөөдөр буюу 08 дугаар сарын 07-ны өдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлаж, засвар үйлчилгээ хийнэ.
Сүхбаатар дүүргийн I хороо, Дамдинсүрэнгийн гудамж буюу Сэлбэ голын баруун талд иргэн Д.Энхтуяагийн захиалгатай В2 зоорьтой, 15 давхар үйлчилгээ, сервис апартментын барилга нь Барилгын газар шороо ба буурь суурийн ажил (БНбД 50-02-17)-г зөрчиж, газар шорооны ажил гүйцэтгэж байгааг зогсоолоо.
БОАЖЯ-ны захиалгаар Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд “Их булаг” хөв цөөрмийн барилга байгууламжийн ажлыг “Усны барилга” ХХК гүйцэтгэж байгаа ба усыг хуримтлуулах боомт барьснаар нийт 11745,6м3 ус хуримтлагдаж хиймэл цөөрөм үүсэх ач холбогдолтой юм. Тус ажил нь улсын болон орон нутгийн төсвийн 391.220.690 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдэж байна.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс авч эхэлсэн.
Увс аймгийн Ховд сумын “Олон нуурын холбоо цоохор” гэдэг газраас Улаангом сумын чиглэлд суудлын автомашинаар зорчиж явсан иргэн Н нь бага насны хүүхдийнхээ хамт 08 дугаар сарын 01-нд сураггүй болжээ.
Өнөөдөр буюу 08 дугаар сарын 04-ний баасан гаригт дараах байршлуудад цахилгаан хязгаарлана.
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сүхбаатар дүүрэг 5-р хороо Партизаны гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил энэ сарын 04-ний өдрийн 22:00 цагаас 07-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
2023 оны Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар энэ сарын 02-ны 09:00 цагт эхэлж, 2023 оны 08-р сарын 11-ний өдрийн 18:00 цагт дуусна.
Засгийн газар болон төрийн байгууллагын машины улсын дугаарыг цэнхэр өнгөтэй болгохоор болсон байна.