"Синдерелла эмнэлгээр үйлчлүүлсэн бүсгүйн хараа бүрэн сохорч, дахин сэргэх боломжгүй болсон"
Өмгөөлөгч Б.Алтанзул: Хүний нүд сохорсон байхад “Синдерелла” эмнэлгийн захирал Б.Уянга гэх хүн өнөөдрийг хүртэл нэг ч удаа хүний ёсоор уучлалт гуйсангүй. Тухайн хохирогч эмэгтэй 30 гаран насны ганц бие хөгжлийн бэрхшээлтэй охинтойгоо 70 гаран насны ээжтэйгээ амьдардаг. Өрхийн бүх хэрэгцээгээ хангадаг түүний гэр бүл өнөөдрийн байдлаар эдийн засгийн байдал цаашид бий болох бүхий л нөхцөл байдал зогсонги байдалд орж байгаа буюу нэг гэр бүлийн амьдрал сүйрэлд хүрээд байна.



















