Сумандаа мод тарихыг үлгэрлэж буй өндөр настан Ц.Төмөрт
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын өндөр настан Ц.Төмөрт хашаандаа 9 төрлийн мод, 45 төрлийн цэцгийн мандал, 8 төрлийн цэцгийн үр тарьж сумандаа сайн жишиг тогтоожээ. Түүний тарьсан мод 100 хувийн ургалттай байгаа бөгөөд Хөхморьт сумын иргэд өндөр настан Ц.Төмөртөөс үлгэрлэл авч хашаандаа мод тарьж эхэлсэн байна.


















