"Хэсэг тамирчид холбооны асуудлыг далимдуулж хувийн эрх ашгаа хангаж байна"
Дэлхийн аваргын сорилийг дэмжиж Монголын Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид мэдээлэл хийлээ.
Дэлхийн аваргын сорилийг дэмжиж Монголын Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид мэдээлэл хийлээ.
Экологич Д.Туяа: Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт зөвхөн нэг сумын нэг багт ашигт малтмалын 32 тусгай зөвшөөрөл олгосон нь стратегийн орд газрыг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс өөрийн мэдээлэлд ойр, давуу байдлыг ашиглан хэсэгчлэн тусгай зөвшөөрөл олгон, хувийн компани дээр авсан байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Цаасан дээр буусан бодит баримтаар Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охины гүйцэтгэх захирлаар нь ажилладаг 100% Канадын хөрөнгө оруулалттай компанид дөрвөн тусгай зөвшөөрөл бичигдсэн байна. Мөн Шинэжинст сумын "Уртын гол" гэдэг багт 32 ширхэг тусгай зөвшөөрөл олгосон байна. Иргэдийн ярьж буйгаар, энэ газар Ерөнхийлөгч асан П.Очирбатын охины хамааралтай компани байж болзошгүй гэсэн таамаг мэдээлэл байна.
Чингэлтэй 14,18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14,15 хорооны нутаг дэвсгэр долоон буудал орчим, Сонгинохайрхан дүүргийн 7,8,9,10,28,40 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошуу орчмыг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлыг тогтоохоор төсөл хэлэлцүүлснийг НИТХ-ын төлөөлөгчид дэмжлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох чиглэлийг 2022 оны тавдугаар сард өгсөн. Харин одоогоор энэ чиглэл биелэлээ олоогүй байна.
Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 15,16, 17,18, 21, 23, 24, 25 дугаар Баянзүрх дүүргийн 26,36 хороодын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн санал хүсэлт, зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор дараах чиглэлүүдийн замналд өөрчлөлт оруулж 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Наршилт гэдэг нь нарны хүчтэй төөнөсөн тусгалын нөлөөгөөр бие дулааны цохилтод орж, өөрийнхөө дулааны зохицуулгыг хийж чадахгүй болсноос үүдэж хямарч, хордлогод орохыг хэлнэ.
Хоёр улсын Засгийн газартай хийсэн хэлэлцээрийн дагуу бүх нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаадаг.
Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд МҮЭ-ийн холбооноос олон мянган иргэд хөдөлмөрчдийн саналыг хүргүүлсэн боловч, хүргүүлсэн саналыг хассаны зэрэгцээ дэд ажлын хэсгээр эцэслэн хэлэлцээгүй байхад тус хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор оруулсан, МҮЭ-ийн холбооноос тэтгэвэр өвлөгддөг болгох тухай, Нийгмийн даатгалын засаглал зэрэг олон саналыг хуулийн төсөлд хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/763 тоот захирамжаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны хороололд байрлах биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг өдөр бүр 06:00-22:00 цагт нээлттэй байлгаж, хүүхэд тоглох, ашиглах нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болгосон.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Өлгий багийн Өндөр-Овоо гэдэг газар энэ сарын 18-ны өдрийн 20:00 цагийн орчим усархаг бороо орсны улмаас ус жоншны уурхайн 30-40 орчим метрийн гүнтэй босоо ам руу урсаж орсон бөгөөд тухайн үед уурхайн гүнд ажиллаж байсан 2 ажилтан гарч ирээгүй.
Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг ламхай нар бэлгийн дарамтад өртдөг гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаж, шүүмжлэл дагуулаад байна.
Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутагт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 1, 2, 3, 4, 6, 9, 10 буюу долоон орон сууцыг буулгаж, шинээр барилгын төсөл хэрэгжүүлэхээр “Мөнх ариун булаг” ХХК шалгарчээ. Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан тус компанид өнөөдөр батламжийг нь гардуулж, төслийн ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай гүйцэтгэхийг хүслээ.
Зорчигчдын урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ сарын 22-ны өдрөөс эхлэн Замын-Үүд чиглэлд нэмэлт галт тэрэг аялуулахаар болсон байна.
Тус барилга нь Гал түймэр унтраах, аврах 1-р зэргийн ангийн үндсэн болон туслах албаны автомашины тавиулан, цутгамал төмөр бетон хийц бүхий 7 давхар, 500 хүний хурлын заал, 170 гаруй өрөө тасалгаатай, гурван блокоос бүрдсэн иж бүрэн цогцолбор юм.
Ээлтэй Ертөнц ТББ ын тэргүүн Т.Туяажаргал НХХЯ-ны үүдэнд мэдээлэл хийлээ.
Нийгэм судлалын шалгалтад улсын хэмжээнд 20 сурагч 800 оноо авсаны нэг нь Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Эрдэнэ-Отгоны Батзолбоо юм. Түүний хувьд ЭЕШ-д бэлдэхийн тулд хамгийн ихдээ л 8-9 цагийг зарцуулдаг байжээ. Тэрбээр хэлэхдээ, "Шалгалтад 800 авсан хүүхдүүд анхнаасаа энэ оноог авна гэсэн зорилгын хүрээнд бэлтгэж байж өндөр оноо авдаг" хэмээн өөрийн шалгалтад бэлдсэн туршлага болон зөвлөгийг үе тэнгийн найзууддаа зөвлөлөө.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид "Драгон" төв орчимд төөрсөн Бүгд найрамдах Солонгос Улсын 70 гаруй насны эхнэр, нөхөр хоёрыг Элчин сайдын яаманд нь хүргэж, тусламж үзүүлжээ
Татварын байгууллагаас мэдээлж буйгаар давхардсан тоогоор 41 мянган иргэн өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал болох нэг тэрбум гаруй төгрөгийг аваагүй байна. Иймд буцаан олголтоо аваагүй байгаа иргэд энэ оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс өмнө дараах хоёр үйлдлийг амжиж хийхийг татварын албанаас санууллаа.