ХӨСҮТ: Вакцин андуурч хийсэн долоон иргэнийг Сүхбаатар аймгаас ХӨСҮТ-д авчирсан
Сүхбаатар аймагт нохойд хазуулсан 9 иргэнд андуурч сүрьеэгийн вакцин хийж ноцтой алдаа гаргасан билээ. Үүний улмаас 7 иргэнийг өчигдөр Сүхбаатар аймгаас ХӨСҮТ-д авчирсан байна. Одоогийн байдлаар Хоёр иргэнд тарьсан газраас шүүс гарах шинж илэрсэн. Хэсэг газрын үрэвслийн эсрэг эмчилгээ хийж байна. Энэ хүмүүст галзуугийн эсрэг вакцин хийлгэх учиртай байсан. Гэвч галзуу өвчинд өртөх эрсдэлгүй гэсэн эхний дүгнэлт гарсан учир галзуугийн вакцин хийх шаардлагагүй гэж үзсэн байна.


















