Сургууль цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөний ачаалал ихэссэн
Жилийн наймаас есөн саруудад шилжилт хөдөлгөөн хамгийн их хийгддэг бусад саруудад дунджаар 10-40 иргэн шилжилт хөдөлгөөн хийдэг байсан. Харин одоогийн байдлаар өдөрт 70-80 иргэн шилжилт хөдөлгөөн хийж байна. Ачаалал их байгаатай холбоотой иргэдийн дунд систем гацсан, ажиллагаагүй болсон гэх мэтчилэн олон асуудал яригдаж, үл ойлголцол үүсээд буй. Тэгвэл холбогдох албаныхан системд ямар нэгэн асуудал гараагүй.



















