Улаанбаатарт 28 хэм дулаан байна
Нутгийн хойд хэсгээр үүлшиж, бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, говь, талын 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

















