Улаанбаатарт бороотой
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Долоодугаар сарын 16-ны өдөр МУГЖ Д.Сосорбармын гэрийн гадна багтай хүмүүс жагсаал хийсэн хэрэг цахим ертөнцөд шуугиан дэгдээсэн. Уг хэргийн дагуу МУГЖ Сосорбарам цагдаагийн байгууллагад гомдол гарган, шалгуулах хүсэлт өгсөн. Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Бүгд найрамдах турк улсаас их хэмжээний үнэт эдлэл оруулж ирдэг бүлэг этгээдүүдийг илрүүлсэн байна. Өчигдөр буюу наймдугаар сарын 1-ний өдөр Турк улсаас их хэмжээний алт, монет эдлэлийг нууцаар, татвараас зайлсхийн оруулж ирэн, мөнгө угаадаг байсныг илрүүлжээ.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь хэсэгт Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн Монгол Улсын хилээр гарах орохоосоо 72 цагаас доошгүй хугацааны өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ гэж заасан байдаг.
Бүтээн байгуулалтыг наадмын өмнө болон наадмын өдрүүдэд хийх боломж байгаагүйг холбогдох албаныхан тайлбарласан. Учир нь наадмын өмнө болон наадмын үеэр баруун бүсийг зорьсон аялагчид, Хүй долоон худгийг зорих наадамчдын ая тухыг хангах шаардлагатай байсан бол наадмын дараах өдрүүдэд бороотой байсан нь ажил эхлүүлэхэд сөргөөр нөлөөлсөн байна.
Байт харвааны шигшээ тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон холимог баг, эрэгтэй, эмэгтэй багийн төрлүүдээр 5 багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн анхан шатны тэмцээнээс шалгарсан 19 байгууллагын 120 гаруй тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
Манай улсын тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсөж, 2022 оны долоодугаар сарын 25-ны байдлаар 55,046 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдэж, зам, тээврийн ослын улмаас орон нутагт 416 хүн, нийслэлд 671 хүн гэмтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, 295 хүн амь насаа алдаж, 155 сая төгрөгийн эд материалын хохирол учирчээ.
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Коронавирус /Ковид-19/ -ын халдвараас урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас төвийн зургаан дүүргийн 220 автобусны буудлыг угааж, халдваргүйжүүлэх ажлыг өчигдөр буюу наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүллээ.
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар халуун байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхааруулж байна.
Төв аймгийн Заамар суманд нэр бүхий аж ахуйн нэгжийн уурхайд гар аргаар алт олборлогч иргэд хүчээр нэвтрэн, төхөөрөмжөөс шороо дээрэмдсэн хэрэг гарчээ.
“Даяар Монгол” хөдөлгөөний залуус Нийслэлийн төв талбай дээр зургаа дах өдрөө тайван жагсаал хийж буй. Тэгвэл өнөөдөр “Даяар Монгол хөдөлгөөний тэргүүн, гишүүд Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Засгийн газраас Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэхээр “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг”-ийг ирэх 7 хоногт байгуулахаар болжээ.
08.00-16.00 цагт ЭМЯ-ны шийдвэрээр 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлж байна. Харьяа дүүрэг харгалзахгүйгээр вакцинжуулалтын цэгт дархлаажуулалт хийнэ.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 29-31 градус дулаан байна.
Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Нийслэл хотод ажиллуулах олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг явуулах гэж байна.
Булган аймаг, Тэшиг сум. Хужирт багийн Шинэ нисэхийн байшин шатаж байна гэсэн мэдээллийг долоодугаар сарын 28-ны өдрийн 11 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Наадамчдын гудамж дахь Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах гэж байна.
Долоодугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугийн Балж, Улз болон Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгджээ.
Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, ус ашиглах гэрээний биелэлтийг хангуулахаар хяналт тавин ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын А/880 тоот захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэрч, гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбаруудыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна.