Бурхан багшийн дүйчин өдрийн жагсаал Сүхбаатарын талбайгаас эхэлнэ
НҮБ-ын ерөнхий ассемблейгаас 1999 оноос тус өдрийг Олон улсын тэмдэглэлт өдөр болгон тунхагласан бөгөөд бурханы шашинтай улс орнуудад бүх нийтийн баяр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Бурхан багшийн их дүйчэн өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан юм.



















