Цэцэрлэг, сургууль, орон сууцанд дулааны алдагдал бууруулах засвар хийж байна
Хичээлийн шинэ жил дөхөж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах, гадна өнгө үзэмжийг сайжруулах, дээвэр, цонхыг солих зэрэг их засварын ажлууд хийгдэж байна. Цэцэрлэг, сургуулийн барилгаас гадна угсармал орон сууцууд дулаан алдагдал ихтэй байна.

















