Улаанбаатарт 3 хэм дулаан байна
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
Угаарын эрсдэлийн аянг жил бүрийн аравдугаар сард зохион байгуулдаг. 2019,2020 онуудын галлагааны улиралд иргэдийн түлш түлэх мэдлэг, мэдээлэлтэй холбоотой уг аянуудыг зохион байгуулдаг байсан. Угаарын эрсдэлүүдийн дийлэнх нь хайхрамжгүй болгоомжгүй үйлдлүүдээс үүссэн байна. Угаарын эрсдэлд зөвхөн томчууд гэлтгүй хүүхдүүд өртдөг. Нийт 45 орчим хувийг эзлэдэг. Угаар үнэртдэггүй, амтагддаггүй, нүдэнд харагддаггүй. Ингээд хүний амь нас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 450 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 366 нь Улаанбаатарт, 84 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 8 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12 741 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 5521-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 273 иргэний бие нэн хүнд байна.
БОАЖЯ-наас Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ойн салбарын үндэсний чуулганыг зохион байгуулж байна.
Өнөөдөр Улсын Их Хурал дахь Монгол Ардын нам, Ардчилсан намын бүлгийн хуралдаан болно. Мөн ажлын хэсгүүд хуралдана.
Бөхийн төрлүүдийн 2021 оны ДАШТ арваннэгдүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белградад болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2017 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2019 оны Юрий Власкогийн нэрэмжит 23 хүртэлх насны ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Нармандахын Наранхүү хүрэл медалийн эзэн боллоо.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 42, суурин 43 цэгт 94 багийн 367 эмч, ажилтан ажиллаж, 5628 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 градус хүйтэн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 789 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 625 нь Улаанбаатарт, 164 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 12 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 13 248 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 5906-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 281 иргэний бие нэн хүнд байна.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Хууль бусаар ан агнах гэмт хэрэг энэ оны эхний 10 сард 51 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 21 хэргээр буюу 10.6 хувиар буурсан үзүүлэлттэй, нийт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 29.2 хувийг эзэлж байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Шуурхай бүлэг Өмнөговь аймагт ажиллалаа.
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс өнөөдөр “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулсан.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 940 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 583 нь Улаанбаатарт, 356 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 насны 9 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 13 915 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 6155-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 291 иргэний бие нэн хүнд байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 5, суурин 20 цэгт 33 багийн 132 эмч, ажилтан ажиллаж, 3358 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Улсын хэмжээнд хууль бусаар мод бэлтгэх төрлийн гэмт хэрэг энэ оны эхний 10 сард 236 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй, нийт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 49.2 хувийг эзэлж байна.
Монгол Улсын Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд өнөөдөр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулж байна. Тус аяныг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв санаачлан, Соёлын яам, НЗДТГ, МҮХААҮТ хамтран зохион байгуулж буй.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1182 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 783 нь Улаанбаатарт, 399 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 11 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 14 336 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 6473-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 306 иргэний бие нэн хүнд байна.
Өнөөдөр бөхийн барилдаан болно. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 12 цагаас танхим дахь үзэгчийн 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулахаар болжээ.