Б.Бүжинлхам: Үнийн өсөлтөөс болж Монгол Улсад амьдрах хүсэлгүй болж байна
Анх сургуульд элсэн ороход сургалтын төлбөр маань 2.3 сая төгрөг байсан. Гэтэл гэнэт 400.000 төгрөгөөр нэмэгдсэн. Ээж маань 2018 онд 600.000 төгрөгийн цалин авдаг байсан. Одоо хүртэл нэмэгдээгүй. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байхад цалин хөлс нэг ч төгрөгөөр нэмэгдэхгүй байна. Цалин нэмсэн ч бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгдэнэ. Бид ийм нийгэмд амьдрахыг хүсэхгүй байна. Өөрсдөө тэмцэж, жагсахгүй бол удирдлагууд арга хэмжээ авахгүй байна. Манай улс 76 сая малтай. Гэтэл 500 гр сүүг 2000 төгрөгөөр худалдан авч байна. Арай дэндүү байна. Гадагшаа гарч амьдрахыг хүсэхгүй байгаа учраас энд зогсож байна



















