Гамшгийн үед цугларах 182 түр талбай нийслэлд бий
Нийслэлийн Онцгой байдлын газраас Хот байгуулалт, хөгжлийн газрын томилгоот бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж, иж бүрэн сургуулийг өнөөдөр зохион байгуулав. Тус үзлэг, сургууль нь болзошгүй гамшгийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг сургах, харилцан хамтын ажиллагааг хангах зорилготой юм.



















