Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 35 цэгт 35 багийн 142 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 35 цэгт 35 багийн 142 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.
Монгол улсын үндэсний шигшээ багийг 2022 онд ФИБА Ази тивийн аваргын урьдчилсан шатанд оролцох эрхийн тэмцээн, БНХАУ-ын Ханжоу хотод болох Азийн наадмууд хүлээж байгаа билээ.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, цас багатай газар болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 16 дахь өдөртөө болж байна. Аяны хүрээнд өнөөдөр 7692 иргэн 156 заал, дөрөв фитнесс, нэг иог, хоёр клуб, чийрэгжүүлэх танхим 82, зургаан соёлын төв, гурван усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлэн идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагдлаа.
Лигийн тэргүүн тоглогч - Лигийг оноо авалтаар тэргүүлсэн "Хасын хүлгүүд баг"-ийн довтлогч, ОУХМ Б.Билгүүн, Шилдэг хамгаалан тоглогч - Самбараас бөмбөг авалт, бөмбөг таслалт, хаалтаар лигийн эхний тавд бичигдсэн ганц тоглогч, "Архангай алтан дорнодын дайчид" багийн төвийн тоглогч О.Энхбаатар, Шилдэг шинэ тоглогч - "Тэнүүн өлзий металл" багийн хамгаалагч Т.Ууганбаяр ,Шилдэг зургаа дахь тоглогч - Алдар танан гарьд багийн тоглогч , ОУХМ Б.Мөнхболд тус тус шалгарлаа
МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурал боллоо. Уг хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв
Лигийн тэмцээн дуусахтай зэрэгцэн эв нэгдэл дуусчих вий гэсэн болгоомжлол байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт гаргаж байна. Монголын сагсан бөмбөгийн холбоодын удирдлагыг хүлээн авч уулзаж, асуудлыг шийдвэрлэж, Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийг олон улсын тэмцээнд оролцуулах, тамирчдын эрх ашгийг хамгаалахад манлайлал үзүүлээч гэж хүсмээр байна
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 161 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 114 Улаанбаатарт, 47 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1308 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 306 хүний биеийн байдал хөнгөн бол 19 хүн нэн хүнд байна.
Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур” гэдэг газар гуравдугаар сарын 08-ны өдрийн 09:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 09:55 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.
Хөгжлийн банк, 10 их наяд, ЖДҮ зэрэг бага хүүтэй зээлийг ББСБ-аар дамжуулж, мөнгө хүүлж байна. Худалдаа эрхлэгчид, үйлчилгээний салбарынхан жилийн 120-360 хувийн хүүтэй өдрийн зээлэнд дарлуулж байна. Бид өнөөдөр өргөж яваа ачаа шигээ хүндийг үүрч амьдарч байна. Худалдаа үйлчилгээний салбарыг төр 32 жил хаясан, бид өнчин хүүхдүүд шиг амьдарч байна. Бидэнд хууль хэрэгтэй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Тухайлбал, Гончигийн Ундармаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 189 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 91 Улаанбаатарт, 98 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1377 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 315 хүний биеийн байдал хөнгөн бол 14 хүн нэн хүнд байна.
Монголд бильярдын спортыг залуучууд маш их сонирхож, хичээллэдэг болсон байна. Хүмүүс ч мөрийтэй тоглодог тоглоом биш спорт гэдгээр нь хүлээж авч байна. Бильярдыг спорт гэдгээр нь ойлгуулах гэж тамирчид маш их хичээсэн. Үүний дүнд бильярдын талаар бүгд их бага хэмжээний ойлголттой болжээ.
Зорилтот бүлгийн буюу 3038 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.720 (77.3 хувь), 16-17 насны 27.081 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээс гадна Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолыг тайлбарлуулахаар ирүүлсэн хүсэлтийг танилцуулна.
Жил бүрийн Мартын 8-наар эмэгтэйчүүдээ баярлуулдаг байгууллага болгоны соёл байдаг.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд “Хайрхан худалдааны нэгдсэн төв” төслийг хэрэгжүүлэх “Нью фоос” ХХК-тай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахад хувь нэмрээ оруулж буй тус бүтээн байгуулалтыг нийслэлийн зүгээс эрх зүйн хүрээнд дэмжиж ажиллах юм. Цаашид ч төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах энэ мэт бүтээн байгуулалтын ажлыг бодлогын хүрээнд дэмжиж ажиллахаа нийслэлийн удирдлагууд илэрхийллээ.
Нийслэлийн хэмжээнд 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй болсон.