А.Ууганбаяр: Хэт улс төржиж, нэгнээ харлуулмааргүй байна
Манай компани Зайсанд баригдах “Гантиг Вилла” төслийг 2019 онд худалдаж авсан. 2012 онд Бишрэлт группын охин компанийн анхны төсөл нь “Гантиг Вилла”. Ингээд 2012-2014 он хүртэл угсралтын ажил дуусаад 2016 онд сангийн ажил нь хийгдсэн. "Монгол Мах Экспо" компани нь Бишрэлт группын охин компани. Тэгэхээр тухайн үед Бишрэлт группын охин компаниуд байсан учраас УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай хамаатай гэж ойлгож байгаа. 2019 оноос хойш “Эй Би Трейд Групп” нь "Монгол Мах Экспо" компанийг 100 хувь худалдаж авсан. Худалдаж авснаас хойш Б.Ундармаа гишүүнтэй холбогдох ямар ч зүйл байхгүй.



















