ШУУД: ЭМЯ-наас мэдээлж байна
ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ удаа утаанаас үүдэлтэй олон нийтийн бухимдлыг өөртөө авч, асуудлыг багцлан шийдвэрлэхийг хичээж яваа нь БОАЖ-ын сайд Н.Уртнасан байж таарав.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Элчин сайд М.Цэнгэг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллэнд Итгэмжлэх жуух бичгээ барив.
ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 160 цэгт 160 багийн 751 эмч, ажилтан ажиллаж, 8700 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Сэтгэл зүйн асуудал маш чухал. Ялангуяа цэргийн алба хаагчид байлдааны талбарт үүрэг гүйцэтгэнэ гэдэг бол тайван цагийн сэтгэлзүйгээс өөр асуудал. Тиймээс цэргийн сэтгэлзүй гэсэн шинжлэх ухаан бий. Цэргийн ангийн оронд тоонд сэтгэл зүйч гэж бий. Офицер, ахлагч нарыг бэлтгэхдээ сэтгэлзүйн бэлтгэлийг хангаж байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчинд сэтгэлзүйн чиглэлээр бэлтгэгдсэн офицер, ахлагч хангалтгүй. Бид өнгөрсөн цаг хугацааны сургамжаас үүдэн Үндэсний Батлан хамгаалах сургууль дээр зэвсэгт хүчинд ажиллаж байгаа, цаашид сэтгэл зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой офицер, ахлагч нар болон цаашид зэвсэгт хүчинд ажиллах сонирхолтой сэтгэл зүйч мэргэжилтэй залуучуудыг сонгон шалгаруулж, хоёр дамжаа хичээллүүлж байна.
Даян аварга Н.Батсуурь өнөөдөр Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн бөхийн барилдаанд зодоглохоор очсон ч барилдуулаагүй. Олон нийтийн цахим сүлжээнд энэ асуудалд олон таамаг явж байгаа. Тэгвэл Даян аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудаснаа тайлбар оруулжээ.
Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа юм. Өчигдөр хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан бөгөөд хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа байгаа аж.
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас суурин доторх болон хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжих багаж ашиглан, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Өдөртөө дунджаар 20-30 жолооч зөвшөөрөгдсөн хурд хэтрүүлсний улмаас торгуулж байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Зэвсэгт хүчний Жанжин штабаас хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа. Батлан хамгаалах зорилт, зэвсэгт хүчний үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй сурталчлах, иргэн, цэргийн харилцааг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын гүйцэтгэж байгаа үүрэг их байдаг. Батлан хамгаалах яамны 110 жилийн ой, Орчин цагийн зэвсэгт хүчний 100 жилийн ой угтсан ажлын хүрээнд өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаа. Зэвсэгт хүчний үндсэн болон бусад чиг үүргийн хүрээнд гүйцэтгэж байгаа үүргүүдийг ойлгуулах чиглэлээр уг уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа
машинтай худалдаа эрхлэгчид өнөөдөр буюу 1-р сарын 13-аас эхэлж хорооны засаг даргатай гэрээ байгуулж, тогтоосон байршилд худалдаа эрхлэх боломжтой.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2279 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 1752 нь Улаанбаатарт, 516 нь орон нутагт бүртгэгдэж, 11 нь зөөвөрлөгджээ.
Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан түүхтэй билээ.
Өнөөдөр Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, III тунгийн хамралт 49.5 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 1.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3017 (25.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.417 (77 хувь), 16-17 насны 26.976 (79.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
Мөн 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхэд гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг Улсын онцгой комисст үүрэг болгожээ.
Иргэдийн хувьд сайжруулсан түлшийг өмнөхөөсөө их авч түлж, давхар түүхий нүүрс түлэх зэрэг асуудал байхгүй.