Ирэх даваа гарагаас 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт орно
Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Нийслэлийн Засаг даргад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хичээл эхлэх цагт судалгаа хийж, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Үүний дагуу нийслэлийн боловсролын газраас зохион байгуулалттай арга хэмжээ авч ажилласан байна. Ингэхдээ түгжрэлд нөлөө бүхий сургуулиудын судалгаа гаргаж ажилласан. Анхны судалгаагаар түгжрэлд нөлөө бүхий 78 сургууль байна гэсэн судалгаа байна. Эдгээр сургуулиудын сурагчдын 25,7 хувь нь такси болон хувийн унаагаар зорчиж байна гэсэн судалгаа гарсан. Үүнээс 59 сургуулийг сонгож авчээ.



















