Зорилтот бүлгийн иргэдэд Файзер вакцин хийж байна
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байна. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байгаа юм.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байна. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байгаа юм.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд өнөөдөр орон нутагт осолд орсон иргэнд нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүллээ.
Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Глобаль” сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Сүрьеэ - Ковид-19 халдвар” илрүүлэг үзлэгийн төслийн нээлт өнөөдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Нэмүүлэн” өрхийн эрүүл мэндийн төвд боллоо.
Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлыг чиглэсэн хурдны зам ашиглаж эхлээгүй байхад эвдэрчээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас тайлбар хийж байна.
Уралдааны тэргүүн байранд шалгарсан “Riverside Paradise” баг, дэд байранд шалгарсан “Оюут ХХК” багийн шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн болон Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар гардуулж, нийслэл хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүссэн.
Э.Даваажамц нь дунд сургуулийн сурагч байхдаа гүйлтийн спороор хичэээллэдэг байжээ. Энэ удаагийн гүйлтээ Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, ирэх жил буюу 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж байгаа юм байна.
Цээж тоолол Соробан сампингийн онлайн олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлж “ТОЯА” академийн 78 суралцагч оролцож, дэлхийн аварга 4, Алтан цом 24, мөнгөн цом 18 хүртлээ.
Өнөөдрийн байдлаар 11 сургуулийн биеийн тамирын талбайн газар маргаантай байгаагаас хоёр нь шүүхийн шатанд яваа. Үлдсэн есөн сургууль аж ахуйн нэгж хоорондын маргаантай байна.
Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд I тунд 1.8 сая хүн буюу 89.9 хувь, II тунд 1.3 сая хүн буюу 64 хувь нь хамрагдаад байна.
Тавдугаар сарын 28-нд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас Н.Түвшинбаярыг түдгэлзүүлсэн. Учир нь ОУОХ-ноос МҮОХ-нд удаа дараа бичиг ирүүлсэн. Хамгийн сүүлийн бичигт “МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярт ямар ёсзүйн хариуцлага тооцох вэ? Хэрэв хариуцлага тооцож чадахгүй бол ОУОХ-ны ёс зүйн хороогоор авч хэлэлцэнэ” гэсэн.
Хүү минь алхаж чаддаггүй. Өнөөдөр хөл дээрээ зогссон гээд бод доо. Одоо хөлд орчихвол бүр сайхан даа. Үеийнхээ хүүхдүүдтэй хөөцөлдөж тоглоод, дэгдэж гүйхийг нь харах хувь заяа хань бид хоёрт байгаасай.
Насны бүлгээр нь авч үзвэл 25-29 насны иргэдийн идэвх муу хэвээр байна. Орон нутгийн иргэд хоёрдугаар тундаа идэвхтэй хамрагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар Өмнөговь, Дархан-Уул, Орхон аймаг вакцинжуулалтаараа тэргүүлж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас гурван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 286 болж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 7102 сорьцод шинжилгээ хийснээс 1143 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 60 372 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 91 нь орон нутагт байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 685 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 51 448 болж байна. Коронавирусийн халдварын улмаас гурван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 286 болж байна.
Суралцагчдад зориулж цаасан хэлбэрээс www.myfuture.mn цахим хэлбэрт шилжүүлэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгож байна.
Өнгөрөгч тавдугаар сард 14 удаагийн нислэгээр 1505 иргэнээ татан авсан бол энэ сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөөд байна
Халдвараар өвчилсөн хоёр том хүн, хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байгаа. Бусад нь хэвийн байна. Цаашид хөл хорио сунгах санал гаргасан ч УОК-оос зөвшөөрсөнгүй. Тиймээс хөл хориог үргэлжлүүлж сунгаагүй. Дөнгөж сая Улаанбаатар хотоос 23 зорчигчтой автобус орж ирлээ. Тухайн автобусанд байсанд нэг хүнээс халдвар илэрлээ. Тиймээс автобусаар ирсэн бүх хүн халдварт өртсөн байж магад. Баян-Өлгийчүүд коронавирустай зэрэгцээд амьдарна. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай.” гэв.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 412, II тунд 3835, нийт 4247 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.8 хувь буюу 951.003 нь I тунд, 78.3 хувь буюу 746.176 нь II тунд хамрагдаад байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 2, суурин 44 цэгт 97 багийн 546 эмч, ажилтан ажиллаж, 13885 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.