Та хүүхдэдээ КОВИД-19-ийн вакцин хийлгэх үү
Бид хүүхдээ яаж хамгаалах вэ. Яг одоогийн нөхцөлд хүүхдээ хамгаалах ганц арга нь эцэг эхчүүд өөрсдөө халдвараас урьдчилан сэргийлэх, мөн вакцинд хамрагдах гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Гэвч вакцин хийлгэсэн ч халдвар аваад байгаа тохиолдолд хүүхдээ хэрхэн хамгаалах вэ?! Тэгэхээр вакцинд бус өөрөө өөртөө найдахаас өөр аргагүй гэсэн үг.


















