Жирэмсэн 1421 эх дархлаажуулалтад хамрагдаад байна
1421 жирэмсэн эх дархлаажуулалтад хамрагдаад байна. Нийслэлийн хэмжээнд өчигдөр 1 дүгээр тунд 2035, 2 дугаар тунд 2140, нийт 4175 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
1421 жирэмсэн эх дархлаажуулалтад хамрагдаад байна. Нийслэлийн хэмжээнд өчигдөр 1 дүгээр тунд 2035, 2 дугаар тунд 2140, нийт 4175 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
Энэ сарын 26-ны 12:00 цагт Соёлын төв өргөөнд аж ахуйн нэгжүүдийг хүлээн авч “Хариуцлагын гэрээ”-г байгуулах юм.
Өнөөдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод 8 явуулын, 21 суурин цэгт дархлаажуулалтын 40 багийн 252 эмч, ажилтан 3488 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар, ялангуяа нутгийн төв хэсгээр 30 хэмийг давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 16.
УОК-ын ээлжит хуралдаанаар халдвар тархах өндөр эрсдэл бүхий чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун, бассейны үйл ажиллагааг зургадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай зогсоов. Мөн үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг заалаар үйлчлэхийг хориглосон болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг тус тус 10 хоногоор сунгахаар шийдвэрлэсэн.
Тулгар төрийн 2230, Их Монгол Улсыг байгуулсны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын засгийн газраас гаргасан. Уг шийдвэр болон Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос өгсөн чиглэлийн дагуу бөхийн барилдаантай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна.
Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хөтөлбөрийг 15-34 насны ажилгүй, ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулж байгаа юм.
Голомт банк болон International Investment Bank (IIB) нь 2021 оны 6-р сарын 10-ны өдөр таван жилийн хугацаатай 10 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү зээлийг Голомт банк нь ЖДҮ, IIB-ны гишүүн орнуудын оролцоотой төслүүд болон Монгол Улсад хэрэгжиж буй тогтвортой хөгжлийн санаачлагуудыг санхүүжүүлэхэд зарцуулах юм.
Эрхэм харилцагч та өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орон сууц худалдан авахаар зорьж буй бол, тав тухыг цогцлоосон амины орон сууцтай болохоор төлөвлөж байгаа бол энэхүү зорилгоо биелүүлэх боломжийг санал болгож байна. Бага хүү, урт хугацаатайгаар буюу зах зээл дэх хамгийн таатай нөхцөлөөр тансаг зэрэглэлийн болон энгийн орон сууц, мөн амины орон сууц худалдан авах дөрвөн төрлийн зээлийг ХААН Банк харилцагчдадаа олгож эхэллээ.
УОК-оос хоолны газруудыг заалаар үйлчлэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг зөрчиж, заалаар үйлчилбэл мэргэжлийн хяналтын байгууллагаас хариуцлага тооцно.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар ирэх долоо хоногийн даваа гарагаас буюу 6 дугаар сарын 28-ны өдрөөс 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахаар боллоо. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер үйлдвэрийн вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулах юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт Алсын хараа – 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг, Төрийн албаны шинэтгэл - инноваци, технологийн ямар онцлогтой хэрэгжиж байгаа талаар Төрийн албаны зөвлөлөөс ээлжит уулзалтыг зохион байгууллаа.
“Төвийн болон Говийн аймгуудын нутгаар энэ сарын 27-нд хэт хална. Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, нууруудын хөндийгөөр 39 градус хүрч халах төлөвтэй байна. Говийн аймгуудын нутгаар 36 градус хүртэл халах нь хэвийн боловч 39 градус хүрэх төлөвтэй байгаа нь хэт халалт сэрэмжлэх түвшинд хүрнэ гэсэн үг. Тухайн өдөр /ням гариг/ нийслэлд 33 градус хүрч хална” гэлээ. Тиймээс иргэд хэт халуунд гадуур гарахгүй байх, өндөр настай, зүрх судасны өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд хүйтэн жин тавьж, шингэн зүйл уух, гэртээ байхыг зөвлөж байна.
Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараар өвдсөн 1600 гаруй жирэмсэн эхэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс дархлаа дэмжих “Амин дэмийн багц”-ыг бэлтгэн хүргүүлж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар Эх, нярай, эмэгтэйчүүдийн Үндэсний II төвд хэвтэн эмчлүүлж байгаа 382 жирэмсэн эхэд “Амин дэмийн багц”-ыг хүлээлгэн өглөө. Бусад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа жирэмсэн эхчүүдэд тухайн эмнэлгийн эмч, ажилтнуудаар дамжуулан “Амин дэмийн багц”-ыг хүргүүлж байгаа юм.
-Худалдааны төвүүд үйлчлүүлэгчийн хоёр дахь тунг хийлгэсэн эсэхийг шалгаж оруулах зэрэг журмыг зөрчсөн асуудалд холбогдох шалгалт хийж байгаа. Мөн амралтын газар, баар цэнгээний газруудыг ажиллахыг хориглосон байгаа. Гэтэл дүрэм зөрчөөд ажиллаж байгаа зөрчлүүд илэрч байна. Иймд өнөөдөр НЦУГ-аас нэлээдгүй байгууллагын эрхийг цуцлах саналыг Нийслэлийн захирагчийн ажлын алба руу хүргүүлсэн. Энэ талаар эргэн мэдээлнэ. Коронавирус цар тахлын энэ үед хүн хоорондын зайгаа баримтлах, халдвар хамгааллын дэглэмээ баримтлуулахын төлөө бүгд хичээж ажиллаж байна. Гэтэл дэглэм зөрчиж, хүмүүс цуглуулж, архидан согтуурах арга хэмжээ зохион байгуулж байгаа газруудтай хатуу тэмцэхээс өөр аргагүй.
ААН-үүд УОК-ын эсрэг "БОЙКОТ" зарлаж эхэллээ. Учир нь Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар коронавируст халдварын тархалт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа учир мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн халдвар тархах өндөр эрсдэл бүхий чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун, бассейны үйл ажиллагааг зургадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай зогсоов. Мөн үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг заалаар үйлчлэхийг хориглосон болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг тус тус 10 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын таван хүртэл хоол үйлдвэр үйлчилгээний газрууд заалаар үйлчлэхгүй.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаанхаданд өнөөдрөөс тэг зогсолт хийлээ. Тус сум нь экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс тээврийн гол цэг юм.
Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс хамгаалах зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар энэ оны 06 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулна.
Хүүхэд хөгжил хамгааллын “Ид шидийн орон” төслийн урсгал зардалд хувь нэмрээ оруулахаар Ид шидийн орон сайн үйлсийн дэлгүүр үүдээ нээгээд багагүй хугацааг үдсэн билээ. Хотын төвд буюу “Мөнгөн завьяа”-гийн замын эсрэг талд байрлах энэхүү дэлгүүрт ХААН Банк хандив хүлээн авах зориулалт бүхий КИОСК машиныг суурилуулж өглөө.