Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
Өнөөдөр говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.
Өнөөдөр говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.
Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаагчин туулай сарын шинийн 7.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 3 сарын 8-16-ны өдрүүдэд нийт 108 тохиолдол гарсан бол хөл хорьсон гурван өдрийн дотор 28 тохиолдол гарсан байна. Энэ тоо 26-р хороонд хөл хорио тогтоох үндсэн шалтгаан юм.
Халдварын тархалтыг хумих арга барилыг өөрчилж, нийслэл, дүүргийн Онцгой комисс, Халдварт өвчин үндэсний төв, НЭМҮТ-ийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтныг Улсын онцгой комиссын Шуурхай штабт нэгтгэн ажиллуулах шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга гаргав.
Хотын дарга Д. Сумъяабазар ХСҮТ-ийн өргөтгөл, зарим дүүргийн явган хүний зам, гарц чөлөөлөх асуудлаар мэдээлэл хийж байна.
Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр "Яг одоо бүрэлдэхүүн шалгах ажиллагааг хийж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байна. Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст 15 давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага мэдээлэл 12:24 минутад ирсэн ч гурван минутын дараа буюу 12:27 цагт үсэрсэн тухай дуудлага ирсэн" гэлээ.
мРНХ (mRNA) нь уургийн жижигхэн хэсгийг хэрхэн үйлдвэрлэх вэ гэдгийг заагч юм. Тиймээс мРНХ нь хүний генийн материал болох ДНХ-г өөрчлөх боломжгүй юм. "Ковид-19"-ийн вакцинд байгаа мРНХ нь хүний генийн материал болох ДНХ байрладаг эсийн нуклеотидад нэвтэрч ордоггүй. Иймээс мРНХ нь ДНХ-г гэмтээх, нөлөөлөх боломжгүй юм.
Монгол Улсын хувьд цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т жагсдаг бөгөөд усны нөөц багатай улс орны тоонд багтдаг аж. Хэрэглээний усныхаа 80 гаруй хувийг газар доорх усаар хангадаг тул газрын гүн дэх усны нөөц экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жил үргэлжилж байж сэргээгддэг байна.
Сургуулиуд дэргэдээ сэтгэл зүйч ажиллуулах хүсэлт ихээр ирүүлж байгаа учир БШУЯ-ны төлөөлөл Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийнхэнтэй уулзаж санал солилцжээ.
Франкфурт-Улаанбааатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 12:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр Швед, Герман, Швейцарь, Польш, Англи, Бельги, Финланд, Чех, Австри, Франц, Итали, Танзани зэрэг улсаас нийт 153 иргэн эх орондоо ирсэн юм.
Харин хоёр дахь тунг бүрэн хийлгэснээс 14 хоногийн дараа дархлаа тогтоно. Гэхдээ вакцины бүрэн тунг хийлгэсний дараа дархлаа тогтоно гэдэг нь тухайн өвчнөөс 100 хувь сэргийлнэ гэсэн үг биш. Бүх вакцин өөрийн гэсэн тодорхой үр нөлөөтэй. Бүх төрлийн вакцин бүрэн тунг авсны дараа өвчлөл хүндрэх, нас барахаас сайн хамгаалж байна гэсэн судалгааны үр дүн бий. Тиймээс вакцины бүрэн тунг зайлшгүй хийлгэх нь өвчлөлийн хүндрэл, нас баралтаас сэргийлнэ.
Дэлхий дахинаа коронавирусийн эсрэг вакцин гаргаж авахаар 265 эмнэлзүйн туршил судалгаа хийж байгаагаас хамгийн багадаа нэг улсад 13 вакцин хэрэглээнд нэвтэрчээ. Үүнээс есөн вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг ДЭМБ-аас олгосон. Одоогоор бусад вакциныг бүртгэн авч, шалгах ажил үргэлжилж байна.Одоогоор нийт 141 улсад 326 сая 858 мянга 656 тун вакцин хийгджээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 24482 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 160 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 4658 боллоо.
Тодруулбал Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрт ажиллана гэсэн гадаадын иргэд Баян-Өлгий аймагт алтны уурхайд ажиллаад явж байх жишээтэй. Үлдсэн 12 хүн нь Тэрэлжийн барилга дээр ажиллана гэсэн боловч тэндээ байхгүй. Дундговь аймгийн Гурвансайхан суманд уурхайд ажиллана гэсэн иргэд Улаанбаатар хотын ХУД-ын самрын үйлдвэрт ажиллаж байна.
ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр гадаадын иргэдийн визийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэхүү хэсэгт 12 орон өрсөлдөж, Монгол улсын шигшээ багийн тамирчин Б.Болор-Эрдэнэ, Э.Лхагвасүрэн нар Токио-2020 олимпын наадамд оролцох эрхээ авчээ.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд коронавирусын халдвар батлагдаж, нийт долоон хүн өвчлөөд буй.
Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтад хамрагдах зургаан хүн тутмын нэг нь дархлаажуулалтын эхний тунг тариулаад байна. Одоогоор дараалалд үзүүлсэнчлэн 2-5 дугаар бүлгийн иргэд дархлаажуулалтад хамрагдаж байгаа юм.
Тус аймгийн шуурхай штаб яаралтай хуралдаж хариу арга хэмжээний багийг томилж тандалт судалгааны ажил үргэлжилж байна.
Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 06:52 цагт Онцгой байдлын албанд цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.