Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөө өгнө
Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хувьд сэтгэцийн тулгамдсан асуудалд өртөх буюу стресс, айдаст автах магадлал эрс нэмэгддэг. Энэ хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн сэтгэл судлалын үндсэн мэргэжлээр суралцаж буй найман эмч өдөр тутам лайв /шууд дамжуулалт/ мэдээлэл хийж, тусгаарлалтад байгаа иргэдтэй утас болон цахимаар холбогдон зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллахаар бэлтгэж байна.



















