"Дауны хам шинжийн тухай" эцэг эхийн гарын авлага хэвлэгдэн гарлаа
“Дауны хам шинжийн тухай” эцэг эхийн гарын авлага ном хэвлэгдэн гарлаа. Монголын Дауны холбооноос эрхлэн гаргасан уг номыг Японы Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/ хамтын ажиллагаа түншлэлийн хүрээнд санхүүжүүлжээ.



















