ШУУД: Пиво, вино худалдаалахыг хориглохгүй
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буйтай холбоотойгоор Нийслэлийн Онцгой комиссос мэдээлэл хийж байна
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буйтай холбоотойгоор Нийслэлийн Онцгой комиссос мэдээлэл хийж байна
Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 21- 28-ны хооронд 80,000 – 90,000 иргэнийг PCR-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн.
Монгол Улсад коронавирусийн халдвар дотоодод тархсантай холбогдуулан арванхоёрдугаар сарын 14-ны өдрөөс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа. Харин маргаашнаас 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ.
ШӨХТГ-т иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт, шалгалтын ажил хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, сануулах, зөвлөх, албан шаардлага өгөх зэргээр ажилладаг. Сүүлийн үед иргэнээс ирж буй гомдлын багагүй хувийг Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ -ны үйл ажиллагаа, үйлчилгээ, төлбөртэй холбоотой гомдол иржээ.
Гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах зорилгоор байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл”-ийн 2021 оны “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай” зөвлөмжийг батлууллаа.
Анх 1992 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй ёслолын арга хэмжээ энэ жил 18 дахь удаагаа болох гэж байна. Монголын хамгийн нэр хүндтэй шалгаруулалт гэгдэж байсан тус ёслол 2018 оноос хойш нэг хэсэгтээ завсарласан. Харин энэ жил “Шилдэг улстөрч оны залуу”, “Шилдэг бизнесмэн оны залуу”, “Шилдэг нийгмийн зүтгэлтэн залуу”, “Хүмүүнлэгийн үйлстэн залуу” гэсэн дөрвөн ангиллаар шилдгээ тодруулах гэнэ.
Нийслэлийн хэмжээнд 17 тусгаарлан ажиглах байранд 1564 иргэн бий. Орон нутагт 16 тусгаарлах байранд 153 иргэн байгаа. Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байранд нийт 1717 иргэн байна. Тусгаарлан ажиглах байранд ажиллах эмч, онцгой байдлын байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгуулж бэлтгэл ханган ажиллаж байгаа. Тусгаарлан ажиглах байрны бэлтгэл хангуулахаар Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Мөн Шадар сайдын тушаалаар тусгаарлан ажиглах байранд дагаж мөрдөх түр журмыг батлан гаргасан.
Халдварын тэргүүн эгнээнд хүчин зүтгэж буй ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн зүс царай, зан төрх 12 сарын хугацаанд гэрэл зургийн хальсанд хэрхэн буусныг сонирхуулж байна.
ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 12357 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Анагаах Ухааны доктор, профессор Д.Баян-Өндөртэй ярилцлаа.
Өнөөдөр энэ жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө болно. Нар эргэнэ, өдөр хоног, хоногоор тавьж, шөнө хумигдана гэж монголчууд эртнээс заншиж ирсэн.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-40 см нэмэгдсэн хэдий ч 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-45 см нимгэн байна.
Зөвшөөрлийг smartcar.mn сайтад хандаж дахин хэвлэж авах шаардлагатай болохыг Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны арванхоёрдугаар сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 8. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй, шарагчин гахай өдөр.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраа нар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хоёр байгууллагын удирдлагуудын хамтаар уулзалт зохион байгуулав.
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт коронавируст халдвар нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад Нийслэлийн онцгой комиссоос өгчээ. Үүнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрч үйлчилгээнд ажилладаг автобуснуудын ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийх, тэдгээрт ажиллаж буй жолооч нарын халдвар хамгаалалтын дэглэм мөрдүүлэх, эдгээр үйлчилгээ үзүүлж буй жолооч нарыг ажилчдын тусгай автобусаар тээвэрлэх үүрэг өгчээ.
Коронавирус халдварын шинэ голомт Баянзүрх дүүрэгт үүссэнтэй холбоотойгоор 12:00 цагт УОК хуралдсан. Хуралдаанаар 14 хоног хатуу хөл хориог тогтоох санал гаргажээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 39 тусгаарлан ажиглах байранд нийт 1420 иргэн байна. Үүнээс нийслэлд 25 байранд 1272 иргэн, орон нутагт 18 байранд 148 иргэн тусгаарлагдаж байгаа юм.
Улсын хэмжээнд өчигдөр /2020.12.20/ 5969 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх, тандах шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ. Үүнээс 31 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн. Харин нэг нь арванхоёрдугаар сарын 19-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн халдварын тохиолдол 62 боллоо.