ШУУД: ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна
ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна
ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна
Засгийн газар Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс данс руу нь шилжүүлэхээ мэдэгдсэн. Гэвч хүүхдийн мөнгөний данстай, дансгүйгээр зохион байгуулж, олон банкаар дамжиж байгаа учраас энэ сарын 20-нд данс руу нь шилжүүлэхээр болсон байна.
Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.
Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Иймд Сүхбаатар сумын 22 мянган иргэнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Дархан-Уул аймаг 88 мянган хүн амтай. Үүнээс 10 гару мянган хүн амд коронавирусийн шинжилгээ хийжээ.
Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
2020 оны 11 сарын 17-20-ны Теле хичээлийн хуваарийг хүргэж байна.
УОК-оос ээлжит мэдээллийг өглөө. Энэ үеэр албаныхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
УОК-ын шуурхай ажлын хэсгийн хуралдаан өдөр бүр 12.00, 19.00 цагт болж иргэд олон нийтээс ирж байгаа асуудал, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж байгаа. Өнөөдрийн хуралданааар долоо асуудал хэлэлцжээ. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.
Нийслэлд гарсан батлагдсан тохиолдол болон сэжигтэй тохиолдлуудын явсан маршрутын дагуу нийт 60 гаруй цэгт хариу арга хэмжээний найман баг ажиллаж эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.
ЭХЭМҮТ-д 33 хүүхэд шинээр мэндэлжээ. Мөн амралтын өдөр яаралтай 38 мэс засал хийгдсэн бол ГССҮТ-д 135 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Иргэд "Ковид-19"-той холбоотой зөвлөгөө, мэдээллийг 24 цагийн турш үнэ төлбөргүй 119 дугаарт холбогдон мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой юм.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Монгол, Оросын хилийн Алтанбулаг автозамын боомтоор хил нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 18 хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Үүний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Алтанбулаг автозамын боомтыг түр хугацаагаар хаалаа.
э"Ковид-19"-ийн сайн дурын шинжилгээ хийх БАЙРШИЛ
Хэнтий аймгийн 10 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1762 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Ойрын өдрүүдэд хоёр аймагт газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон шинжилгээний цаг олгох ажлыг хийж байна.
Дархан-Уул аймагт коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол илэрсэн байна. Иймд Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өнөөдрийн 06.00 цагаас 24 цагийн хугацаанд хөдөлгөөний бүрэн зогсолт хийх шийдвэр гаргалаа. Сэжигтэй тохиолдлын шинжилгээг ХӨСҮТ-рүү илгээсэн аж.
УОК-оос иргэдийг нэн шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсаар байгаа билээ. Халдварын үеийн хамгийн сайн вакцин бол сахилга бат, хариуцлага гэдгийг Ерөнхий сайд мөн онцолсон.