Иргэдийг сайн дураараа шинжилгээнд хамруулахыг уриалж байна
2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Оюутны гудамж дахь “Говь гурван сайхан” төвд байрлах караокед 17.00-20.00 цагт, мөн хорооны “Өгөөж” нэртэй цайны газарт 12.00-14.00 цагт, мөн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудалд байсан иргэд өөрт ойр байрлах шинжилгээний төвд сайн дураар очиж үнэ төлбөргүй шинжилгээ өгөхийг Улсын онцгой комисс уриаллаа.


















