Үс засуулбал өлзийтэй сайн

Үс засуулбал өлзийтэй сайн

Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын 27.

Дэлгэрэнгүй
Ууланд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулжээ

Ууланд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулжээ

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын бие бүрэлдэхүүн “Ууланд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг энэ сарын 08-12-ны өдрүүдэд  Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэрэлж, Бумбатын аманд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Т.Мөнхсайхан: БГДЭМТ-д хавдрын мэс засал хийхэд шаардагдах тоног, төхөөрөмжөөр нь хангана

Т.Мөнхсайхан: БГДЭМТ-д хавдрын мэс засал хийхэд шаардагдах тоног, төхөөрөмжөөр нь хангана

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр буюу аравдугаар сарын 13-ны уулзалтаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, АНУ-ны Доктор, Дэд профессор З.Балдандугар 2020-2024 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа. 

Дэлгэрэнгүй
“Тавилгаа өөрөө хийж сурцгаая” арга хэмжээ боллоо

“Тавилгаа өөрөө хийж сурцгаая” арга хэмжээ боллоо

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Юнион пойнт ХХК-тай хамтран 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Тавилгаа өөрөө хийж сурцгаая” арга хэмжээг Улаанбаатар инновацын төвд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
ЭМЯ: Нэг хүн эдгэрч, хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

ЭМЯ: Нэг хүн эдгэрч, хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 707 сорьцод шинжилгээ хийхэд 2 хүнд коронавирус илэрчээ. Харин 1 хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжлээ.

Дэлгэрэнгүй
ШУУД: ШЕЗ-өөс мэдээлэл хийж байна

ШУУД: ШЕЗ-өөс мэдээлэл хийж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Нээлттэй шүүх" хэвлэлийн хурлыг хийж байна. 

Дэлгэрэнгүй
Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Ариутгалын төвлөрсөн тасаг” ашиглалтад орлоо

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Ариутгалын төвлөрсөн тасаг” ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаныхан Сүхбаатар аймагт ажиллаж, аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзлаа. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинээр ашиглалтад орж буй төвлөрсөн ариутгалын тасгийн барилга, тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ажиллагаа боллоо.

Дэлгэрэнгүй
Үйлдвэр, агуулахын барилга байгууламжид хийгдэж байгаа шалгалт үргэлжилж байна

Үйлдвэр, агуулахын барилга байгууламжид хийгдэж байгаа шалгалт үргэлжилж байна

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа үйлдвэр, агуулахын барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалт үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй
Н.Оюун: Монгол улсын Консерваторийн анхны бакалаврын түвшний циркийн жүжигчид төгсөнө

Н.Оюун: Монгол улсын Консерваторийн анхны бакалаврын түвшний циркийн жүжигчид төгсөнө

Монгол Улсын Консерваторийн Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн циркийн тэнхим нь сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж, олон жил бэлдэж ажилласны үр дүнд энэ хичээлийн жилд бакалаврын түвшний анхны элсэлтээ авлаа. Дөрвөн жилийн дараа анхны бакалаврын түвшний циркийн жүжигчид төгсөнө. 2019-2020 оны хичээлийн жилд 23 дахь удаагийн төгсөлт төгсгөсөн. Энэ төгсөлтийн төгсөгчдийн ихэнх нь бакалаврын ангид элсэн орсон.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”

Өнөөдөр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 13-нд  “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” тохиож байна. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Дэлгэрэнгүй
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болно

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болно

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлд “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болно. Утас: 98980404

Дэлгэрэнгүй
Үс шинээр засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

Үс шинээр засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Дэлгэрэнгүй
Улаанбаатарт 2 хэм дулаан байна

Улаанбаатарт 2 хэм дулаан байна

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй
Д.Заяабаатар: Дэлхийн судлаачид Монгол бичгийн ховор баримтыг судлахаар ирдэг

Д.Заяабаатар: Дэлхийн судлаачид Монгол бичгийн ховор баримтыг судлахаар ирдэг

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Түнляо хотын сургуулиудад монгол хэлээр хичээл орохыг хориглосон шийд гарснаас хойш Монгол бичгийн талаарх асуудал хөндүүр сэдэв болсон. Энэ бол Монгол дахь Монголчуудын асуудал бус дэлхий дахинд тархан түгсэн монгол үндэстний асуудал болж шуугиулсаар л.

Дэлгэрэнгүй
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг аймаг, сумдад хэрэгжүүлнэ

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг аймаг, сумдад хэрэгжүүлнэ

Монгол улсын хувьд 5-6 насны хүүхдийн 87.3-96.2 хувь, 12-с дээш насны хүүхдэд 65.3-аас дээш хувьд нь шүд цооролттой байгаатай уялдан 2018 оноос “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөр нь “Хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30%-иар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулах” зорилготойгоор хэрэгжиж эхлээд 2 жил болж байна. 

Дэлгэрэнгүй
Энэ пүрэв гарагт бүх нийтээр амарна

Энэ пүрэв гарагт бүх нийтээр амарна

Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна. Мөн санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах; соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах; гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах зэрэг үйл ажиллагааг хориглодог. 

Дэлгэрэнгүй
Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 269 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 269 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:47 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Дэлгэрэнгүй
Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч, гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч, гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 2027 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 2024  хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэд нь энэ сарын 8-нд Алтанбулагийн боомтоор орж  ирсэн 51 настай, эрэгтэй, ачаа тээврийн машины жолооч,  аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 31 настай, эмэгтэй, 25 настай эрэгтэй байна. 

Дэлгэрэнгүй
Ч.Одгэрэл: Хэвтрийн ахмадуудад гэрээр үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг нэмэгдүүлэх шаардлагатай

Ч.Одгэрэл: Хэвтрийн ахмадуудад гэрээр үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг нэмэгдүүлэх шаардлагатай

Монгол улсын хувьд 60 ба түүнээс дээш насныхан 2019 онд хүн амын 7.03 хувь (232,029), 2045 онд 13.4 хувь болох магадлалтай байна. Нийт настны 58 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний алба нийт 17 эмч, мэргэжилтэнтэй ажиллаж  настанд нотолгоонд тулгуурласан чанартай тусламж үйлчилгээг амбулаториор болон гэрийн тусламж үйлчилгээ үзүүлэх төрлөөр үзүүлэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр ажиллаж байна

Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр ажиллаж байна

Нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд шаардлагатай байршлуудад нэмэлт орц гарц хийж,  нэг чигийн хөдөлгөөний хэвийн байдлыг хангахын тулд хороолол дундах буцаж эргэх хөдөлгөөнийг хаах зэрэг арга хэмжээг албаныхан авч ажиллаж байна.

Дэлгэрэнгүй