Д.Баатарсайхан: Азтай нь биш, уншсан хүн л төрийн албаны шалгалтад тэнцэнэ
Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан энэ оны хоёрдугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан. Ерөнхий шалгалтыг энэ сарын 4-ны улс, орон даяар зохион байгуулах бөгөөд шалгалтад оролцохоор 16218 хүн бүртгүүлжээ. Энэ удаагийн шалгалтын онцлог, бэлтгэл ажлын талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн, төрийн албаны ерөнхий шалгалтын төв комиссын дарга Д.Баатарсайхантай ярилцлаа.


















