Улаанбаатарт 4 хэм дулаан байна
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.
Эл өдөр сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Гадаадад байгаа иргэдийн хувьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас ирсэн мэдээллийг авдаг. Энэ мэдээгээр өнгөрсөн онд манай улсын 1500 иргэн гэмт хэрэг зөрчилд холбогдсон байсан. Өмнөх жилүүдийн жишиг ч үүнтэй адилхан. Энэ онд коронавирус цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор гадаадад зорчих боломжгүй. Үүнтэй холбоотой гэмт хэрэг зөрчилд холбогдсон иргэдийн тоо огцом буурсан. Албан ёсны мэдээгээр 200 орчим иргэний асуудал байна. Манай улсын иргэд олноор оршин суудаг БНСУ, БНТУ, Европын зарим улсуудад байгаа иргэдийн асуудал байна. Нийт гэмт хэрэгт холбогдож байгаа иргэдийн 40 орчим хувь нь хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Өнөөдрийн байдлаар гадаадад 200 иргэн ял эдэлж байгаа. Үүнээс хар тамхитай холбоотой гэмт хэргээр 45 иргэн байгаа.
Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа томуу, томуу төст өвчин болон коронавируст “Ковид-19” халдварын үеийн бэлэн байдалд хяналт тавих үүднээс Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа болон бусад холбогдох албаны хүмүүсийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Дотны туслагч” Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, үйл ажиллагааны чиглэл болон авч хэрэгжүүлж буй ажлуудтай нь танилцлаа.
Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх нь” хэлэлцүүлэг болж байна
Энэхүү шалгалтыг угтан Төрийн албаны зөвлөлийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр /2020.11.02/ зохион байгууллаа. Уулзалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Зүмбэрэллхам “Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэс тавантолгой” гээд олон уурхай бий. Гэхдээ газрын баялагтай нь ганцхан Монгол Улс биш. “Толгой”-уудаас мөнгө хураагаад Монгол хөгжихгүй. Төрийн алба шударга, чадвартай байснаар хөгжил зөв төлөвлөгдөнө” гэдгийг онцоллоо.
Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан энэ оны хоёрдугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан. Ерөнхий шалгалтыг энэ сарын 4-ны улс, орон даяар зохион байгуулах бөгөөд шалгалтад оролцохоор 16218 хүн бүртгүүлжээ. Энэ удаагийн шалгалтын онцлог, бэлтгэл ажлын талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн, төрийн албаны ерөнхий шалгалтын төв комиссын дарга Д.Баатарсайхантай ярилцлаа.
Сүүлийн гурван өдөрт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 2363 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 9 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэд нь аравдугаар сарын 28-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 27 настай, эмэгтэй, аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирж тусгаарлагдсан 21,58,64 настай гурван эрэгтэй, Мөн тус боомтоор орж ирсэн таван ачаа тээврийн машины жолоочийн шинжилгээнд коронавирус илэрсэн. Эдгээр иргэд нь 35,42 настай эрэгтэй, манай улсын иргэн байгаа бол 26 настай, эрэгтэй ОХУ-ын иргэн байна.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван мэдээлэл хийж байна
“U-money” картыг 2015 оноос нэвтрүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар “U-money” карт цэнэглэдэг 1000 гаруй цэг Улаанбаатар хотод байдаг байна. Гар утаснаасаа картаа цэнэглэдэг болсноор иргэдэд үйлчилгээг ойртуулж болсон байна.
Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд хэд хэдэн асуудал анхаарал татлаа. Тухайлбал, Оюутолгойн ТУЗ-ийн гурван гишүүний томилгоо, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг буцаасан асуудал, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын давж заалдах шатны хурлын шийдвэрийг онцолж байна.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж байгаа ОБЕГ-ын зарим алба хаагчдыг Монгол Улсын Шадар сайдын “Жуух бичиг”-ээр шагналаа.
УИХ-аар энэ долоо хоногт дараах асуудлыг авч шийдвэрлэнэ.
Энэ амралтын өдрүүдээр өвлийн бэлтгэл хийж, өнөөх хэдэн зах худалдааны төвүүдээрээ жаал явлаа. Амралтын өдрүүдээр ажил амжуулах гэсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн их. Гэвч амны хаалт зүүсэн хүн тун ховор болжээ. Коронавирусийн анхны тохиолдол манай улсад бүртгэгдсэн гуравдугаар сард маскны үнэ тэнгэрт хадаж, олдоцгүй болсон. Эрэлт нийлүүлэлтийн хуулиар амны хаалт үнэтэй болсон ч хүн бүр зүүдэг байлаа. Гэсэн ч өнөөдөр энэ байдал үгүй болж.
11.00 цагт ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэдэг. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс хэрэгжинэ.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.
Сүүлийн удаа намрын налгар өдрийн "амтыг", амар тайвныг мэдрүүлэх мэт их л намуухан өглөө эхэллээ. Өнөөдөр нийслэл хотод нэмэх 22 хэмийн дулаан байна. Ажил, хичээл гэсээр өглөө гарч орой харих амьдралын мөчлөг амралтын энэ хоёрхон өдөр л агаар салхи, аялал, уулзалтаар "түрлэг" нэмэх нь сайхан.