"COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ
11.00 цагт "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
11.00 цагт "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Блю Скай зочид буудлын зүүн талд байрлах талбайн тохижилтын ажлын явцыг шалгалаа. Сурталчилгааны самбар байршуулах байдлаар ашигладаг байсан Ахмадын холбооны байрны уг газрыг нийслэлийн Засаг даргын шийдвэрээр цуцалж, өнгөрсөн зургаадугаар сараас тохижилтын ажлыг хийж эхэлсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр холбогдох албаны хүмүүстэй хуралдаж, нийслэлийн 2020 оны төсвийн орлого, зарлага болон хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл сонсож, төсвийн зарцуулалттай холбоотой асуудлаар холбогдох албаныханд зарим үүрэг чиглэл өгөв.
АНУ-д 12 жил ажиллаж амьдарч байгаа С.Мөнхмөр гэх залуу Сиатл хотын нисэх онгоцны буудал дээр нүүдлийн гал тогоо ажиллуулж, монгол иргэддээ халуун хоол цайгаар дайлж байгаа талаар цахим орчинд тархсан билээ. Бид элэг нэгтнүүддээ тусалж, хүний нутгаас халуун хоол цайгаар дайлж, эх нутаг руу нь үдэхийг зорьсон С.Мөнхмөртэй холбогдлоо.
Улаанбаатар-Сиатль-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцыг угтан авах ба үдэх, нислэгтэй холбоотой хоёр талын зохицуулалтуудыг хийх, тус нислэгт хамрагдсан монгол иргэдийг бүртгэх, тэдгээрийн ачаа тээшийг хүлээлгэн өгөх зэрэг ажлыг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам болон Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын төлөөлөл Сиатль хотод хүрэлцэн ирж газар дээр нь шуурхай, амжилттай зохион байгууллаа.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 градус дулаан байна.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 4. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 16. Ангараг гараг. Тооно одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр.
Хойноос урагш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо Сансарын ШТС-аас Сансарын тунель чиглэлд 610 байсан бол зүүн эргэхийг хориглосноор 675-700 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 10-14.7 хувиар нэмэгдэх юм байна.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 611 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Хэдхэн жилийн өмнө цаасан дээрх төсөл, бодол санаан дахь мөрөөдөл байсан энэ ажил өнөөдөр Монгол инженер, Монгол залуусын гараар бодит ажил хэрэг болж, эрдэнэс баялаг бялхсан эх сайхан нутгийнхаа тал дундуур зурайж, өдрөөс өдөрт хүрээгээ тэлэн өргөжиж, хурдаа авсан галт тэрэг мэт өртөөнөөс өртөөнд буухиалан хүрч улам бүр эрчээ нэмэн хурдалж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлтэй хамтран БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, түүний харьяа Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн хөгжлийн хүрээлэнтэй Шинэ Яармаг дэд төвийн В блокд 1000 мкв бүхий талбайд өндөр технологи, инновацийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн Монгол, Солонгосын хамтарсан “ХАБ” байгуулах чиглэлээр 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийслэлийн Байгаль орчны газартай хамтран ногоон бүс дэх зуслангийн амрагч хүүхдүүдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг зохион байгууллаа.
Танхим дотор хоёр суудалд үйлчлүүлэгчид суугаад дараагийн хүмүүс хоёр суудлын зайтай байхаар зөв зохион байгуулан суулгажээ. Гэсэн хэдий ч дүрэм журмыг дагадаггүй хэсэг хүмүүс гурав дөрвөөрөө суусан харагдана. Үүнд шаардлага тавьж байгаа ажилтан алга. Кино дуусаад танхимаас гарах хэсэгт мөн л бөөгнөрөл үүсч байлаа.
Онцгой байдлын байгууллагаас гол, усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын хэмжээнд томоохон гол, нуурын эрэг дагуу гол, усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна.
Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын ногоон бүсэд амьтан агнах, барихыг хориглосон байдаг хэдий ч иргэд хууль бусаар амьтан агнах тохиолдлууд гарсаар байна.
ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч, Анагаах ухааны магистр клиникийн профессор С.Амармандахтай жирэмсэн эмэгтэйд тохиолддог бүлэг эмнэлзүй, эх ураг хоёул эндэх өндөр эрсдэлтэй HELLP хам шинж, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
Нутгийн иргэдийн гэрчилгээ Хөвсгөлийн тусгай хамгаалалтын газрын захиргаанд гацдаг гэх асуудалд Х.Идэр дарга ингэж хариуллаа. Хатгал тосгоны иргэн Х.Сандардорж гуайн “Хэзээ хөөгдөх бол” гэсэн айдаст ч “Хууль хэрэгжих цаг болсон. Хуулийн дагуу ажлаа явуулна” гэдгийг хэлж байна.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 4. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 16. Ангараг гараг. Тооно одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.