Хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
Монгол Улсын Шадар сайдын 76 дугаар тушаалын дагуу Зам тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрэх, улс хооронд болон дамжин өнгөрөх тээвэрлэлтэд коронавируст халдвар Ковид-19 аас учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх, бууруулах, бэлэн байдлыг хангах, зөвлөмж боловсруулахаар Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймгуудад ажиллалаа.

















