Налайх дүүргийн 4.4 км авто замын эхний ээлжийн 3.5 км замын зорчих хэсгийг нээлээ
“УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы санаачилгаар Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 3.5 км урт, 13 м, 4 эгнээ зорчих хэсэгтэй, 1м явган хүний зам, 1.25м дугуйн замтай, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, ус зайлуулах хоолой бүхий иж бүрэн авто замыг ийнхүү нээж байна. Цаашид тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн долоодугаар сард Улсын комисст хүлээлгэн өгөх болно”


















