Уурхайн нурангид дарагдсан хоёр иргэний нэгийг эсэн мэнд гаргалаа
Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны 7 дугаар багт байрлах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Идэрмэг өсөх” нөхөрлөлийн жонш олборлох далд уурхайд нуралт үүсэж, тус уурхайн ажилчид болох иргэн Б /19 настай, эрэгтэй/, Х /27 настай, эрэгтэй/ нар шороонд дарагдсан мэдээллийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний 13:00 цагт хүлээн авчээ.


















