Үс засуулбал эрхтэн хурц болно
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 11.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 11.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын Өвсний үндэс хөтөлбөрийн санхүүжилтээр Ховд аймгийн Онцгой байдлын газарт хэрэгжиж буй “Орон нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг сайжруулах” төслийн багийн гишүүдийг /2020.06.26/ хүлээн авч уулзлаа.
“Хотын соёл” аяны хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Цагдаагийн удирдах газартай хамтран “Хоггүй аян-2” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд ирэх есдүгээр сарын 25 хүртэл зохион байгуулах юм. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын ажилтан, албан хаагчид “Зунжин”, 22-ын товчоо гэх мэт хотоос гарах хөдөлгөөний урсгал дагуу нийт 6 байршилд байрлаж, хотоос гарч буй иргэдэд байгаль орчинд амарч зугаалахдаа ил задгай хогоо хаяхгүй байхыг уриалаад “Хоггүй аялал гоё” гэсэн автомашины стикер, хогийн уут тарааж буй юм.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 357 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Монгол-Япон хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу БСШУСЯ-аас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хамт олон, “1000 инженер” төслийн багш, судлаач, оюутан залуус болон гэр бүлийн төлөөлөл өнөөдөр Улсын онцгойй комисст 10 сая төгрөгийг хандивлалаа.
Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон 90 ширхэг автомашиныг Сүхбаатарын талбайд гардуулан өглөө.
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан тус аймгийн орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэрийг гаргажээ.
Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 10.
Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги нь Засгийн газрын 2015 оны 274 дүгээр тогтоолоор байгуулагдсан бөгөөд өдгөө хил залгаа сумдын ард иргэдийг гамшиг, ослын аюулаас авран хамгаалах үүргийг биелүүлэн ажиллаж байна.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Бэрэн металл” ХХК-ийн хамт олон хандивын аянд нэгдэж, 2000 ширхэг N95 амны хаалтыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Монгол Улсад коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдэлийн ес дэх шатны үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ.
Өнөөдрөөс эхлэн /2020.06.29/ хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл долдугаар сарын 09 хүртэл нийслэл, аймгуудад бүртгэнэ.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 216 хүнд шинжилгээ хийлээ. 215 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
Баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу чиглэх замыг хааж, Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана гэсэн мэдээлэл иргэдийн дунд цацагдаад байгаа юм.
11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
"ХОТ ТАКСИ" үйлчилгээнд явж эхэлснээр гэмт хэрэг ихээхэн гардаг таксины аюулгүй байдал хангагдаж, үйлчилгээний нэгдсэн нэг стандарттай болох боломж бүрдэж байгаа аж. “Улаанбаатар такси каб" ХХК нь цаашид гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 100 хувь цахилгаан таксиг үйлчилгээнд нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн хувиараа такси үйлчилгээ эрхлэх сонирхолтой, тодорхой стандартын шаардлага хангасан /Зөв талдаа рультай, өнгө үзэмж цэвэр цэмцгэр/ жолооч нарыг албан ёсоор бүртгэж эхэлжээ. Одоогоор 800 гаруй жолооч бүртгүүлсэн байна.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр /2020.06.29/ 09.00 цагт Төрийн ордоны Их танхимд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 9.