Үерийн улмаас хоёр хүн амиа алджээ
2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-69.0 мм бороо орсны улмаас Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд үер бууж, үерийн улмаас айлууд болон автозам усанд автаж, иргэд усанд боогдсон дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллалаа. Үерийн улмаас 2 хүн амь насаа алдаж, 4400 орчим мал хорогдож, 381 айл үерт автаж, 19 гэр үерт урсаж, 83 хашаа нурсан байна.



















