Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил үргэлжилж байна

Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа хашаа, хороонд хяналт тавьж, засаж сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас хамтран дээрх чиглэлээр хяналт шалгалтыг газар дээр нь зохион байгуулж ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
Т.Мөнхсайхан: Эмч, ажилтнууддаа хандлагаар нь тооцож урамшуулал олгоно

Т.Мөнхсайхан: Эмч, ажилтнууддаа хандлагаар нь тооцож урамшуулал олгоно

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.

Дэлгэрэнгүй
Д.Нямхүү: Дахин долоон хүнд коронавирус илэрлээ

Д.Нямхүү: Дахин долоон хүнд коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 248  хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 241 хүнд нь коронавирус илрээгүй. Долоон хүнд нь коронавирус илрэлээ.

Дэлгэрэнгүй
ШУУД: ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна

ШУУД: ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна

Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

Дэлгэрэнгүй
ШУУД: Шатахуун импортлогч нартай хуйвалдаж байна

ШУУД: Шатахуун импортлогч нартай хуйвалдаж байна

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын үүдэнд шатахууны үнэ болон чанарын талаар мэдээлэл хийж байна.

Дэлгэрэнгүй
Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна

Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна

Нийслэлийн хэмжээнд иргэдийг нийтийн тээвэрт U_MONEY картаар зорчиж хэвшүүлэх зорилгоор Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавин ажилладаг “Сити Баз Консалтинг” ХХК, ”УБ Смарт Карт” ХХК нар хамтран зорчигчийн ачаалал их 20 байршлийн автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг энэ сарын 20-оос 07:30-09:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
ОХУ-аас 360 оюутан эх орондоо ирлээ

ОХУ-аас 360 оюутан эх орондоо ирлээ

Өнөөдөр буюу 05 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-аас нийт 360 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулж, “Улаанбаатар төмөр зам”-ын тусгай үүргийн гал тэргээр Улаанбаатар хот руу зөөвөрлөх ажиллаагааг явуулж байна.

Дэлгэрэнгүй

"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан зохион байгуулж буй хяналт, шалгалтын талаар мэдээлнэ

10:00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан зохион байгуулж буй хяналт, шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 91887887

Дэлгэрэнгүй
Гэр, байшингийн суурь тавихад сайн

Гэр, байшингийн суурь тавихад сайн

Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 5.

Дэлгэрэнгүй
10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ

10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10,000 программист” бэлтгэх төслийг өнөөдөр нээж, сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ. Төслийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газар, АНУ-ын Input Output HK компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газар, АНУ-ын Input Output HK компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монголын мэдээлэл технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, блокчэйн технологийн програмчлалын хэлний нарийн мэргэжилтнийг бэлтгэх, нийслэлээс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг блокчэйн технологи ашиглан цахимжуулах зэрэг ажлуудын хүрээнд талууд хамтран сургалт зохион байгуулах, судалгаа хийхээр тохиролцов.

Дэлгэрэнгүй
Хүүхдийн баярыг гэр гэртээ тэмдэглэнэ

Хүүхдийн баярыг гэр гэртээ тэмдэглэнэ

2020 оны Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг онцлог байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр байна. Ковид-19  цар тахлын энэ үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг   нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай”  уриан дор гэр  гэртээ тэмдэглэж өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгаа юм.

Дэлгэрэнгүй
Л.Мөнхтүшиг: БНХАУ-руу ойрын хугацаанд нэвтрэх боломжгүй

Л.Мөнхтүшиг: БНХАУ-руу ойрын хугацаанд нэвтрэх боломжгүй

Иргэд гадагшаа зорчих талаар хандаж байна. Ялангуяа БНХАУ-д зорчих хүсэлт тавьж байна. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Улаанбаатар дахь элчин сайдын яамтай нь холбогдсон. Коронавирус халдварын нөхцөл байдал дотооддоо намжсан ч гэсэн гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа тохиолдол улсуудад байгаа. Тиймээс БНХАУ энэ оны гуравдугаар сарын 28-аас эхлэн гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр нь хүчинтэй хэвээр мөрдөгдөж байна. Тиймээс иргэдийг ойрын хугацаанд Хятад улс руу нэвтрүүлэх боломж байхгүй. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэхэд зөвхөн БНСУ-д удаан хугацаагаар оршин суух эрхтэй иргэдийг хилээрээ нэвтрүүлж байгаа. Зургаадугаар сарын 01-ээс эхлээд Солонгос улсад оршин суух эрхтэй, урт  хугацааны визтэй иргэд зөвхөн Монгол гэлтгүй гадаад иргэдэд тавигдаж байгаа нийтлэг шаардлага байгаа.

Дэлгэрэнгүй
Л. Мөнхтүшиг: Алтанбулагийн боомтоор 594 оюутныг татаж авна

Л. Мөнхтүшиг: Алтанбулагийн боомтоор 594 оюутныг татаж авна

УОК-ын шийдвэрээр гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагаа зохион байгуулж байгаа. ОХУ-аас өнөөдөр өглөө 170 иргэн ирсэн.

Дэлгэрэнгүй
Автобусны буудлуудад хөөстэй угаалга хийв

Автобусны буудлуудад хөөстэй угаалга хийв

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг, захирагчийн ажлын албанаас хариуцлагатай зохион байгуулж буй дээрх компанит ажлууд иргэд олон нийтийн талархалыг  хүлээж, цаашид тогтмол олон нийтийн зам талбайн ариутгалыг хийж, нийтийн тээвэр, автобусны буудлуудыг тогтмол ариутган цэвэрлэж байгаад сэтгэл өндөр байгаагаа цахим орчинд ч илэрхийлсээр байгаа аж.  

Дэлгэрэнгүй
Д.Нямхүү: Москвагаас ирсэн дөрвөн оюутан эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

Д.Нямхүү: Москвагаас ирсэн дөрвөн оюутан эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

Дэлхий дахинаа өнөөдрийн байдлаар COVID-19 халдвараар 5 сая 668 мянган хүн өвчилж, 74 мянга 2000 гаруй хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд өвчлөл өмнөх өдрийнхөөс  14 мянгаар буурчээ.  АНУ, Бразил, ОХУ батлагдсан халдварын тоогоор тэргүүлсээр байна. 

Дэлгэрэнгүй
ВИДЕО: Нийслэлд  АИ-92 бензиний дундаж үнэ  1360 төгрөгөөр борлуулна

ВИДЕО: Нийслэлд  АИ-92 бензиний дундаж үнэ 1360 төгрөгөөр борлуулна

Дэлхийн  зах зээлд газрын тосны үнэ сүүлийн гурван сарын хугацаанд буурч байна. Гэхдээ сүүлийн долоо хоногт түүхий тосны үнэ эргээд өсөж байна. Харин манайд шатахууны үнэ буурч байна. Олон улсын зах зээлийн үнэ сарын дараа манай улсын шатахууны үнэд нөлөөлж эхэлдэг.

Дэлгэрэнгүй
ШУУД: Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна

ШУУД: Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.26/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

Дэлгэрэнгүй
С.Мөнхбаярлах:

С.Мөнхбаярлах: "Эрдмийн чуулган-41" хуралд 700 орчим эмч, судлаач оролцсон

Мөн эрдмийн чуулганд эрүүл мэндийн салбарын нийт судлаачдын илтгэлийг цахим хуудсаараа нээлттэй хүлээн авч, энэ салбарт ажилладаг бүх эмч, мэргэжилтнүүдийн оролцох боломжийг хангаж өгсөн. “Эрдмийн чуулган-41” нь сувилахуйн ухааны, дотрын анагаах ухааны, мэс заслын анагаах ухааны гэсэн гурван салбар хуралдаантайгаар амжилттай зохион байгуулагдлаа. Нийтдээ энэ 3 салбар хуралдаанд 450 гаруй хүн цахимаар оролцсон.

Дэлгэрэнгүй
Гурвалжингийн гүүрний доогуур байрлах авто замын хөдөлгөөнийг нээлээ

Гурвалжингийн гүүрний доогуур байрлах авто замын хөдөлгөөнийг нээлээ

Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжингийн гүүрний доогуур байрлах "U" хэлбэрийн 0.8 км урттай авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Тус зам нь хоёр эгнээтэй, 2 метрийн өргөнтэй  явган хүний замтай,  бөгөөд замын тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийгдэж дуусчээ. Уг авто зам баригдсанаар Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүр болон Энхтайваны өргөн чөлөө, Саппорогийн уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах өндөр ач холбогдолтой гэдгийг нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра тайлбарлав. Хотын Захирагч С.Амарсайхан зам дагуух цэвэрлэгээг бүрэн хийж дуусгаад сул шороо ихтэй газруудад ногоон байгууламж хийх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө. Мөн иргэдийн ая тухтай зорчих, орчны аюулгүй байдлыг хангах үүднээс зам дагуух зарим үйлчилгээний байгууллагуудад шаардлага тавьж гаднах орчныг тохижуулахыг  холбогдох албаныханд үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй