Улаанбаатар 26 хэм дулаан байна
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орж, салхи шуургатай байна.
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орж, салхи шуургатай байна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын Билгийн тооллын 13.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар баар, караокe, согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн үйл ажиллагааг 07.00-00.00 цаг хүртэл нээхээр болсон. Тэгвэл өнөөдрийн /2020.05.04/ нийслэлийн онцгой комисс хуралдаанаар баар, караоке, цэнгээний газруудыг хаахаар шийдвэр гаргав.
"Сүхбаатар" нэгдсэн эмнэлгийн дарга, Монгол Улсын хүний гавьяат эмч М.Чимгээгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
Албан үүргээ гүйцэтгэж яваад гал түймэрт өртөн амь үрэгдсэн Австралийн таван гал сөнөөгчийн дурсгалыг хүндэтгэн 1999 оноос хойш энэхүү өдрийг европын олон оронд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна.
Зэвсэгт хүчний алба хаагчид иргэдийн амь нас, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болох тэсэрч дэлбэрэх галт хэрэгслүүдийг самнаж илрүүлэн, устгалд орууллаа.
Нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар баар, караоке, цэнгээний газруудыг хаах шийдвэр гаргав.
Баянбүрдийн тойргийн уулзвараас Тасганы овооны уулзварыг засварлах зам засварын ажилтай холбогдуулан тухайн хэсгийн зам хаахаар болжээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлэл өглөө.
Халдвар авсан 10 хүн эдгэрч эмнэлгээс гараад байгаа. Өнөөдөр 40 гаруй хоног хэвтэн эмчлүүлсэн хоёр иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны хяналтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ээс өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Ингээд нийт 40 хүн халдвар авснаас 12 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол эмчилгээнд 28 хүн байна.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.04/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт сонгогдсон 24 байршлын гадна талбайд зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр 2020 оны тавдугаар сарын 02-ны өдрөөс тавдугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 10:00-19:00 цагийн хооронд “Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдаа /хонь, ямааны мах/-г зохион байгуулж байна.
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг зөрчин ажиллаж байгаа тухай иргэдээс Улсын онцгой комиссын Шуурхай штабт гомдол тасралтгүй ирсээр байна.
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орж, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар салхи шуургатай байна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын Билгийн тооллын 12.
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг ялган эрэмбэлэх ажил явагдаж байна. Нийт гурван чартерийн онгоцоор 800 гаруй иргэдээ авч ирсэн байна.
Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулж, 21 хоног тусгаарлах юм
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм.