УНТЭ: “Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган“ энэ сарын 12-ны өдөр болно
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс энэ сарын 12-ны өдөр "Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган"-ыг цахимаар зохион байгуулах гэж байна. Тус чуулган нь Монгол улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, харилцан туршлага солилцох, мэдлэг ур чадвараа хуваалцах, улмаар эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх зорилготой юм.

















