Б.Ирмүүн: SUPERMAN киноных, харин ЦАГДАА АХ бол амьдрал дээрх жинхэнэ БААТАР
Кинон дээр гардаг баатрууд шиг нисэж чадахгүй ч, бодит амьдрал дээр хүмүүсийг авардаг ЖИНХЭНЭ БААТАР БОЛ ЦАГДАА нар гэсээр бяцхан хөвгүүд яриагаа эхлүүллээ. 12 настай хүү “Цагдаа ахаа баярлалаа” дууныхаа үг, аяыг өөрөө бичээд, клипээ алганд багтах гар утсаараа хийсэн гэдгийг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Тэд цаг наргүй албандаа зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрийг чин зүрхнээсээ ойлгож, үг бүртээ шингээсэн байна. Тиймээс өнөөдрийн ярилцлагаараа уран бүтээлч, шинэ цагийн техник, технологийг гаргууд эзэмшсэн Б.Ирмүүн, Б.Билгүүн дүү нартайгаа уулзаж, дууных нь тухай сурвалжиллаа.


















