Дөрвөн хүүхэд осолдсон тогтоол ус аюултай хэвээр байна
Хэрэг гарсан тогтоол нуур хэвээрээ байна. Тойруулан туузаар тусгаарлаж, “орох хориотой, орохыг хориглоно” гэсэн самбар хадсанаас өөр арга хэмжээ аваагүй байлаа. Нуурын хажууд нэмэлтээр харуулын пост гаргажээ. Нуурын хэмжээ харьцангуй жижиг боловч усны гүн 150 см орчим хэвээр байна.


















